Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос захиалгагүй, падаангүй дизель түлш гаргахыг хориглолоо

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:benzin 0927/242818494_792812614770408_883811788691068656_n.jpg

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахууны нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр өнөөдрөөс эхлэн нийслэл хотоос хөдөө орон нутаг руу захиалгагүй дизель түлш гаргахыг хориглож байгаа талаар мэдээлсэн юм. Тэрбээр,

"БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Үүнээс эхний 5000 тонн дизель түлш нь өнөөдөр ирнэ. Мөн дизель түлшний хувьд нөөцлөлт их байна.

Колонкуудаар дизель түлшнийг бөөний үнээс хямд зарж байгаа. Тиймээс колонкуудаас дизель түлшийг бөөнөөр нь авч цаашаа дамлаж зарах процесс их байгаа учраас Улаанбаатар хотоос ямар нэг захиалгагүйгээр, падаангүйгээр дизель түлш гаргахыг хориглож байна. Нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ" хэмээв.