НЭМГ: Өрх болон дүүргийн хүүхдийн кабенитууд уртасгасан цагаар ажиллаж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:nemg/MPA06312 copy.jpg

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Томуугийн халдвар идэвхжиж байгаа тул өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн.

Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган "Дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн кабенитууд ажлын өдөр 17-21 цаг, бямба гарагт 12-18 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, ням гарагт 10-15 цаг хүртэл ажиллаж байна" гэв.