Хунгарт зоогдсон цагаан зээрийг эврээс нь уургалж татан гаргажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:soyol yam 1/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Choijoo Amarjargal” нэртэй цахим фэйсбүүк хаягаас Цагаан зээр уургалан барьсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэний дагуу Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалт зохион байгуулжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх 7 дугаар багийн иргэн Ч.Амаржаргал нь энэ өдөр малд явж байхдаа ертөнцийн зүгээр зүүн урд талын уулын өврийн жалганд хунгарласан цасанд цагаан зээр зоогдож, гарч чадахгүй байхтай таарч, эврээс нь уургалж татан гаргаж, гаргасан хойноо тавих гэтэл үргэж, тавьж чадалгүй 10 гаруй минут болсон байна.

Иймд цахим сүлжээнд тавигдсан цагаан зээр барьсан, агнасан гэх мэдээллүүд ташаа мэдээлэл болохыг Экологийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.