Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УДБЭТ: “Монголын балетийн хөгжил сан“ урьдчилан мэдэгдэлгүйгээр нэгдсэн бэлтгэл хийсэн нь байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан
10

Өнөөдөр, 2023.12.15-ны өдөр энэ сарын 22-нд нээлтээ хийх “Цөмөөхэй” балет тоглолтын бэлтгэлээ хийхээр УДБЭТ-т цугласан балетын жүжигчид, багш, найруулагчид, хүүхэд багачууд 17:30 цагт бэлтгэлийн заалнаас хөөгдөн гаргасан талаар Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуяг цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.
Уг асуудлаар УДБЭТ-аас мэдээлэл хийлээ. Ингэхдээ "Монголын балетийн хөгжил сан нь театрт урьдчилан мэдэгдэлгүйгээр Гэрээний заалтыг зөрчин хэнд ч хэлэлгүйгээр гэнэт нэгдсэн бэлтгэл хийсэн нь байгууллагын үйл ажиллагаа нийт цугларсан 150 хүүхэзд , тэдгээрийн эцэг, эхийн хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаанд эрсдэл учруулсан" гэжээ.



