Б. Мөнхцэцэг: Хөрсөн дээрээ -40-45 хэм байгаа нь давс, бодис хайлахгүй байх шалтгаан болж байна

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
30
legacy:_shariljjj/дүрэмт хувцас/түгжээ.jpg

Авто замын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б. Мөнхцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай ажилтнууд өнөөдөр 08:00 цагаас хойш ажиллаж байна. Хөрсөн дээрээ -40-45 хэм байгаа нь давс, тусгай зориулалтын бодис хайлахгүй байх шалтгаан болж байна. Иймээс нар гарсны дараа буюу 09:00 цагаас хойш 10 камаз тусгай зориулалтын 100 тонн гаруй бодис цацлаа.

Мөн нартай үед бодис, давс хайлж байгаа ч шөнөдөө эргэн хөлдөж, машины мөрөөр овойж хөлдөж байна. Дөнгөж сая Олимпын гүүрэнд давс, бодис цацсан ч огт хайлсангүй. Бид бодисын хайлах температур нь хүрэхгүй байна гэж үзэж байна. Давсыг -15 хэмд цацахад хайлдаггүй. ОХУ-аас орж ирж байгаа бодис -30-аас дээш хэмд хайлалт удаан байгаа нь нотлогдож байна" гэв.