БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд боомтын ачаа тээврийн урсгал 24 цагаар ажиллууллаж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-7.jpg

БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Замын-Үүд авто замын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг энэ сарын 16-наас эхлүүлсэн талаар салбарын яамнаас мэдээллээ.

Туршилтыг энэ сарын 31-нийг хүртэл хугацаанд хугацаанд үргэлжлүүлээд амжилттай болбол ачаа тээврийн хэсэг нь цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа тээврийг шуурхай, саадгүй тээвэрлэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах, Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах гэх мэт олон талын ач холбогдолтой аж..