НӨАТ-ын азтанууд ирэх лхагва гарагт тодорно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг энэ сарын 20-ны лхагва гарагт 13.00 цагаас и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иймд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41,134,703 баримт бүртгэгджээ.

Сугалааны урамшуулалд:

3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/

4 орон таарвал /40,000-100,000/

5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/

6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/

7 орон таарвал /500,000- 10 сая/

8 орон таарвал 5-30 сая төгрөг авна.