Ц.Ариунболд: Улаанбаатар хотод өнөөдөр 244 вагон түлш буусан. Харин ШТС-ууд түгээлтээ ямар зохицуулалттай хийж байгаа талаар бид мэдэхгүй

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
20
legacy:_shariljjj/дүрэмт хувцас/хамгийнөмж.png

Сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-ууд автомашинуудад лимит зааж шатахуун өгч байна гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл уг асуудалтай холбоотой шатахуун тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж байгаа эсэх талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболдоос тодруулга авлаа.

Тэрбээр " УБТЗ-ын зүгээс ОХУ-аас орж ирж буй шатахууныг хүлээн авч холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр /2023.12.18/ өглөөний байдлаар Улаанбаатар хотод 244 вагон нефть бүтээгдэхүүнтэй ачаа буусан. Үүний 78 вагон нь бензин, 102 вагон нь дизель байна. Мөн бид ОХУ-аас ирж буй түлшний мэдээллийг дор бүр нь авдаг. Үүнийг оролцуулбал нийт 8-10 хоногийн нөөц байгаа гэсэн үг. Манай байгууллагын зүгээс ямар нэг асуудалгүй тээвэрлэлт хийж түгээлтийн компаниудад өгч байгаа. Харин цаад түгээлтийн компани буюу ШТС-ууд түгээлтээ ямар зохицуулалттай хийж байгаа талаар бид мэдэхгүй.

Энэ жил ОХУ-аас авч байгаа нефть бүтээгдэхүүнийг тооцож үзэхэд өнгөрсөн жилийнхээс 25,5 хувиар илүү байна. Үүнээс харахад Монгол Улсын түлшний хэрэглээ нэмэгдсэн" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    САНАЛ

    ЭНЭ ЦАГ ҮЕД УЛСЫН ШАТАХУУНЫ КОЛОНКА ХЭРЭГТЭЙ БАЙСАН НЬ ХАРАГДАЖ БАЙНА БҮХ ЮМЫГ ХУВЬЧИЛ ГЭХ ОНОЛ Ч БАС ТЭР БҮР ЗӨВ БАЙХГҮЙ НЭЭ ЯЛАНГУЯА ХҮН АМ ЦӨӨН ГАЗАР НУТАГ ТОМ УЛСАД,САЯХАН ЖАСТ КОМПАНИ ГЭЖ УЛСААС 40 ГАРУЙ САЯ ДОЛЛАР ЗЭЭЛЭЭД ГЭЭД Л БААХАН ШУУГИСАН ЗАХИРАЛЫГ НЬ ШОРОНД ХИЙСЭН, ТҮҮНИЙ ТЭР ОЛОН КОЛОНКУУД БОЛОН ШАТАХУУН БУУЛГАЖ ХАДГАЛАХ САВНУУДЫГ УЛС ӨРӨНДӨӨ АВААД БАГАЧ БОЛОВ УЛСЫНХАА БОДЛОГЫГ ТҮҮГЭЭР ДАМЖУУЛЖ ЯВУУЛЖ БАЙСАН БОЛ Ч УЧИРТАЙ БАЙХ САН.

  • З
    Зочин

    hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav