Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 20 аймгийн 190 гаруй сумд хаваржилт хүндэрлээ. Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг уриалж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:zud/428610661_933168988365825_353911334948603532_n copy.jpg

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цуваа өнөөдөр хөдөллөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг уриалж байна. Хаваржилт хүндэрсэн аймаг сумдад хүргэх өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Боогий

    Тусламаар байна! Ямар стратегиар тухайн ажиллагаагаа явуулах гэж бна вэ? Уриалаад фонд нээчихвэл гадаад болон дотоодод оршин сууж байгаа хумуус хандив ергийн шдэ

  • З
    Зочин

    Засгийн газар огцор

    • З
      Зочин

      яалаа гэж? малчидад туслах гэлээ гэжүү?

      • З
        Зочин

        бугдээрээ гуйлгачин болчихвол сэтгэл чинь амрах байх даа, нэг нэгэндээ туслах л хэрэгтэй шдэ