140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар Төв банк болон арилжааны банкуудтай зөвшилцөлд хүрчээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50

Өнгөрсөн амралтын өдөр орсон их хэмжээний цасны улмаас зарим аймагт зуд болоод буй. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс өнөөдөр "Малчдын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газарт мөнгө төгрөг шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Үхсэн мал босохгүй. Тиймээс хүнээ аврах буюу малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар боллоо" гэсэн юм.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан "Нийт 140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар Төв банк болон арилжааны банкуудтай зөвшилцөлд хүрлээ" хэмээлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Энхжаргал

    Хот нь харласан хэдэн малчид юугаараө зээлээ төлж юугаараа амьжиргаагаа залгуулнаа хэцүү юм бэ хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсээс хураасан мөнгөөр тэглэж болдоггүй юм байхдаа

  • З
    Зочин

    Малгүй болсон хүмүүс юугаараа төлөх вэ

  • Ц
    Цэрэндулам

    Хуримтлагдсан хүүгээ төл гээд бараг илүү хүү л төлөх болно доо арай өөр шийдвэр байвал

  • Х
    хишигсайхан

    малчдийг хүнд хэцүү цаг үед нь ингэж тус дэм болох нь хамгаас чухал зуданд малаа алдсан иргэд яаж зээлээ төлөх билээ

  • З
    Зочин

    Сонгууль