Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОДРУУЛГА: Цэцэрлэгийн уурын зуухны дэлбэрэлтэд 39 настай галч өртөж, амь насаа алджээ
00

Баянхонгор аймгийн тавдугаар багийн 13 дугаар цэцэрлэгийн уурын зуух дэлбэрч улмаар нэг хүн нас барсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас тодруулахад, "Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Ослын газарт нэг хүн амь насаа алдсан байдалтай байсан бөгөөд цэцэрлэгийн галч, 39 настай эрэгтэй байсан" хэмээв.
Түүнчлэн уг дэлбэрэлтэд хүүхдүүд бэртэж, гэмтээгүй гэх мэдээллийг тус цэцэрлэгийн эрхлэгч өгсөн юм.



