СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуслангийн байшинд гал гарч байсныг унтраажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:8  4/ыыы55.jpg

Цахим орчинд эзэнгүй зуслангийн байшинд гал гарч буй талаарх мэдээлэл тархсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас тодруулахад,

"Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Гоодойн-Ам”-ны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан" гэлээ.

Иймд иргэд та бүхэн зуслангийнхаа байшингийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэнэ үү.