СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, 3 хүн амь насаа алджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/03/обег-4.jpg

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 03-ны өдрийн 23:53 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйлс, дээврийн хэсгийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн М/45 настай, эрэгтэй/, М/41 настай, эмэгтэй/, Ц /33 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсныг цогцсыг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.