2024 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замд их засвар, шинэчлэлт хийнэ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан.

Энэ хүрээнд 2024 онд Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 361 км хатуу хучилттай авто замыг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ, насжилт өндөр, эвдрэл ихтэй замуудад их засвар хийх юм байна. Тодруулбал, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замд их засвар, шинэчлэлт хийх аж.