Хилийн цэргийн алба хаагчид архидан согтуурч, нэг алба хаагч осгож амь насаа алджээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2024/03/NewFolder/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Увс аймгийн Бөхмөрөн суманд хилийн цэргийн алба хаагч осгож нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ХХЕГ-аас тодруулахад, "Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч “Б” осгож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилийн цэргийн 0227 дугаар салбарын хилийн харуулыг халалцуулахаар 8 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хоёрдугаар сарын 29-нд явсан бөгөөд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч, алба хаагч “Б” нь хилийн цэргийн салбар руугаа явган явж байгаад замдаа осгосон байна. Тухайн алба хаагчийг энэ сарын 1-2-нд шилжих шөнө 01.00 цагийн үед хээрээс осгосон байдалтай байхад нь олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй харамсалтай хэрэг явдал гарлаа. Хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цэргийн анги эзэнгүй удирдлагагүй газар юмуу? Олон2 цэржг эрс энх цагт амиа алдсаар... Хурган малгай даргын дүрэмт хувцас өмсч цалин аваад явж байдаг хүмүүс армийнхаа хэдэн цэргийг өөрийн үрс шиг биш ч сэтгэл зүрхээ зориулж ажиллаасай! Хүний хүүхдийн амь тэдэнд огт хамаагүй мэт явсаар хордуулж алуулж гэмтээж зодуулсаар эцэстээ армидаа архидаж үхэх нь энгийн үзэгдэл болохнээ! Тэд ингэхийн тулд ганган хувцасны гол болж татварын мөнгөөр цалинждаг юмуу? Анхаарлаа өдөр бүр сулруулахгүй хариуцлагатай байж л хүний олон хүүхдийг хүндэтгэлтэй ёслуулах армийг бий болгодог баймаар юм. Эцэг эхчүүд армид үрсээ явуулахгүй гэх эрх албан ёсоор бий болоод эхэллээ.Хичнээн цэрэг амиа зүй бусаар алдав? Цэрэг бж ар гэрээс мөнгө авчруулах шаардлагагүй. Тэд даргаа аргалж ууж идүүлж амиа алдаж байгаа нь нууц биш болжээ! Үүнийг армийнхан анхааралдаа авахгүй бол ОУ.н цэргийн шүүх гэж байгааг мэдэх байх. Арай л дэндсэн мэдээ явсаар жил болгон хэдэн цогцос гэрт нь өгч байгаагаа тоолж үзэх цаг болсон бишүү?!