Дуучин Morningstar нэг жилийн хорих ял оноосныг эсэргүүцэж, гомдол гаргажээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2024/03/Capture copy-1.jpg

Дуучин, артист Morningstar-аас өнгөрөгч 2022 оны есдүгээр сарын 03-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьчилсан байдлаар илэрч байсан.

Иймд өнгөрөгч нэгдүгээр сард ХУД-ийн ЭХАШШ-д шүүх хуралдаан болж дуучин, артист Morningstar-д 1 жилийн хорих ял оноожээ. Харин тэрбээр шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тодруулбал, шүүх гомдлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хүлээн авсан байна.

Энэ талаар ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Билгүнзаяа "Тус хэргийг шүүх хүлээж авч, хуралдааныг товлосон.

Шүүхийн мэдээ цахим сайтаар шүүх хуралдааны товыг мэдээлнэ" гэсэн юм.