О.Хангай: Миний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 15 сек
190
legacy:хангай facelook/хангай 22.jpg

Улсын аварга О.Хангай "Алдарт эх"-ийн одонтой холбоотой асуудлаар цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэндийг хоёр ээждээ, хайртай ханьдаа, 4 сайхан охиндоо болон Монголынхоо сайхан бүсгүйчүүддээ хүргэе.

Хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ 2 нас 4 сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан. 4 дэх хүүхдээ төрүүлээд нэг нас хүрсний дараа харъяа хороондоо “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах материалаа бүрдүүлэн өгcөн. (төрсний болон нас барсны гэрчилгээг хавсаргасан байсан)

Хорооноос одонгоо авахдаа бэлдээрэй гэж мэдэгдсэн учраас 2023 оны тавдугаар сарын 25 хүртэл тэрүүхэндээ эхнэрээ баярлуулахаар дээл хувцас, баяр хүргэхээр ирсэн ах дүү, найз нөхдөө дайлахаар бэлдээд энэ баярт өдрийг гэр бүлээрээ хүлээж байлаа. (Эхнэр маань ч одонгоо авахаар тураад гуалиг болсон байлаа)

Ерөнхийлөгчөөс одонгоо авдаг уламжлалын дагуу хүлээж, хэдний өдөр авахаа мэдэх зорилгоор тодруулахад нэр нь байхгүй байгаа талаар мэдээг аваад шоконд орлоо.

Хороо, дүүргээс асуухад нэр нь баталгаажсан гэсэн. Учрыг бүрэн тодруулахаар нийслэл болон Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. 4 хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа.

Одонгоо авна гээд баяр хөөр болж байсан манай гэр бүлд бөөн уйтгар гуниг боллоо. Уйлаад, уйлаад л(жич: зөндөө юм болсоон)

Өөрөө тодруулаагүй байсан бол 06.01-нд юу ч мэдээгүй очоод ордны гаднаас буцах байжээ. Гэхдээ л чи минь миний хувьд Алдарт-Эх шүү.

Эндээс дүгнэхэд та том хүүхдээ насанд хүртэл өсгөсөн ч 4 дэх хүүхэд тань 1 нас хүрээгүй байхад том хүүхэд нь эндэхэд тухайн эх одон авахгүй юм байна лээ.

Эхийн хэвлийдээ тээж төрүүлэн, хэдэн нас хүртэл өсгөсөн ч эхийн хөдөлмөр яагаад үнэлэгдэхгүй байгаа юм бэ? Энэ асуудал бол тухайн гэр бүлийн хувьд маш эмзэг сэдэв байдаг тул төдийлөн илэрхийлээд байдаггүй ээ асуудлаа.

Манай гэр бүлтэй адил асуудал тохиолдсон ээжүүдийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газарт хандахад санал оруулах талаар судлая гэсэн хариуг өгсөн.

Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан иргэнийхээ хувьд ийм асуудалтай олон гэр бүл, ээжүүдийн өмнөөс өөрийн байр суурь саналаа илэрхийлэхийг хүслээ. Монгол улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол хүүхдийг нас барсан ч “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” энэ хуулинд хүүхдэд тооцож, энэрэнгүй хүнлэг зарчим, заалтыг тусгасан өөрчлөлтийг оруулж, мянга мянган ээжүүдийн ЭЛГИЙГ ДЭВТЭЭЖ, ЭНГЭРИЙГ НЬ МЯЛААЖ өгөхийг хүсэж байна.

Уг нь тэр хууль нь 6 заалттай, 1 л хуудас юм байна лээ. За бүгдээрээ сайхан баярлаарай" гэжээ.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бадмаараг

    Би бас л ижил шалтгаан бичих гэж байна. Миний том хүү 10 нас хүрээд галд өртөж нас барсан билээ.Гэтэл одоо би 3 хүүхэд төрүүлсэн эсэн мэнд байгаа шалтгаан нь том хүүхэд нь нас барахаас өмнө бага хүүхэд 1,нас хүрсэн байх ёстой гээд нэг шалтаг хэлээд л буцааж байна. Би ойлгохгүй их гомдолтой байна.

  • Х
    хүннү

    Ямар тэнэг нь ийм заалт оруулдаг байнаа. Энэ ганц хуудас журмыг хэл амгүй бодовсруулж чаддаггүй юм уу? Ийм тэнэг журмыг хэн болосруулав? хэн батлав? Ёстой ойгүй тэнэг хогнууд юм аа? Одоо наад балай журмаа зас.

  • Б
    Буманцэцэг

    Би орон нутагт ажилладаг жирийн төрийн албан хаагч байна. Төрийн шагналын асуудал хариуцдаг байсан. Яг энэ асуудал дээр эх хүний хувьд санал нийлдэггүй. Олон жилийн өмнө бас саналаа EТГ-т хүргүүлж л байсан. Нэгэнт л 10 сар тээж төрүүлээд хэдэн жил болоод эндсэн эсэх нь хамаагүй одонг нь өгөх нь зөв гэж үздэг. Нэг бол анхнаасаа 4 хүүхэд нь эсэн мэнд байгаа тохиолдолд өгнө гэдгээрээ явж байхгүй. Одоогийн журмаар бол хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрснээс хойш аль нэг хүүхэд нь эндсэн бол одон авахаар заасан байдаг. Үүнийг нь тайлбарлаад хэлэхэд иргэд ойлгохгүй бидний буруу мэт их бухимддаг, уйлдаг бөөн асуудал үүсдэг. Тэр болгонд сэтгэл эмзэглэж явдаг. Дарга нар ч уламжилдаг, бид ч сургалт энэ тэр боломжтой газар нь саналаа хэлдэг. Ёстой аваргын хэлдэгээр ганц хуудас цаас л байгаа. Үүнийгээ эргэж хараад өөрчилж сэтгэл нь шархалсан олон эхчүүдийн магнайг тэнийлгэж шударга шийдвэр гаргана гэдэгт төр засагтаа итгэж байна.

  • З
    Зочин

    Харсаар мэдсээр байтал 3н хүүхэдтэй байж одонгоо зүүсэн хүн байж байхад төрсөн нь үнэн хүнд өгчиж болдоггүй бас худлаа шагнал болжээ.3н хүүхэдтэй байж ичихгүй аваад явж байдаг бас их тэнэглэл шүү

  • З
    Зочин

    Манайх ч гэсэн 3дахь хүүхдээ ахуйн ослоор алдсан дараа нь төрж нэг хүүхэд гаргасан боловч бас л одон авах гэж материал өгсөн бүтээгүй дэ

  • З
    Зочин

    Odongoo awah gsen alga boltson gd uguugui ee .Oron nutagtaas

  • Э
    Эрхэмээ

    Өнгө ижил. Бид анхны хүүгээ 7 сартайд нь өвчний улмаас алдсан. Араас нь хоёр хүү нэг охин төрсөн. Бага охин маань 5 нас хүрч байна. Гэсэнч 4 хүүхэд яалтчгүй төрүүлсэн эхнэр маань энгэртээ одон зүүж чадаагүй л байгаа да. Жаахан шударга бус л санагддаг

  • З
    Зочин

    Төрүүлж болно сайн байна гэхдээ Эрүүл Саруул өсгөсөн байх ёстой , эс бөгөөс одоо тэгээд яах юм , жишээ нь : 6 удаа төрсөн ч янз бүрийн шалтгаанаар "алдчихсан"-бол 6 төрсөн гээд Одон авна гэж зүтгэх юм уу

  • З
    Зочин

    Өнөөдөр манай гэр бүлд басал энэ асуудал тулгарлаа учир нь: Алдарт Эхийн одонгоо авна гэж хамаг л байж болох бүхий л бичиг баримтыг бүрдүүлж хороондоо өгтөл тэд юу гэсэн гээч энэ бүгдийг ээ нотротоор оруулж баталгаажуулах бас нэг цонхноос лавлагаа авчир гэх юм нөгөө сүржин нэртэй ЗАХИМ улс нөгөө бүхэл бүтэн яам тамга ийн газар сүртэй сайттай улс биз дээ учир нь өөрөө бичиг баримтаа барихад нэрээр юугаар мөн гэж батлуулах гээд бгаа юм бэ???

    • З
      Зочин

      Horoo ogt notariat shaardaaguishd haana tegeed bgan

  • З
    зочин

    аврага маань зөв ярьсан байна шүү

  • Г
    Гэрэл

    Зөв асуудал дэвшүүлсэн байна. Иймэрхүү асуудал их байна

  • О
    Отгон

    Энэ саналыг дэмжиж бна Би яг ийм нөхцөлөөр одонгоо авч чадаагүй ээ Том хүүгээ өвчинбөр алдаад дундахь охиноо дүүдээ үрчилүүлээд хэзээ хойно 43 насандаа хүү төрүүлээд Тэгээд л авч чаддаагүй Тухайн үёдээ хэзээ бсаан Одоо ч тэтгэвэртээ гараад ач зээгээ хараад л...

  • З
    Зочин

    Зөв асуудал дэвшүүлсэн байна. Энэ бол хүний эрхийн мэдрэмжгүй хууль бна. Үрээ алдсан гаслант эмзэг сэдвээр насан туршид нь яллах эрх байхгүй!!!

  • З
    Зочин

    Энэ хуулиа өөрчлөөрэй эх хүн төрүүлсэн нь үнэн байхад. Миний дүү бас авч чадахгүй байгаа

  • Z
    Zochin

    Ymar teneg huuli we hoorhii ter eej

  • Д
    дорж

    Харцага цол нь хүүхдийн амьтай бсан юм шүү

    • H
      Hdbx

      Teneg

    • .
      .

      Эргүүт эргүү минь.хүүхдийнхээ амиар цол авсан гэхнээ бүр.амнаасаа алт шиг үг унагаж чадахгүй бол дуугүй байж сур.битгий өмхий ханхлуулаад бай