Энэ сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хэсгээр хүйтэн байх төлөвтэй байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2026/01/tsagagaar1.jpg

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"3-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. 11 аймгийн 46 суманд ам бүл цөөтэй малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэгт хүчний анги байгууллагаас албан хаагчдыг томилон ажиллуулж байна" хэмээв.