СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15 настай хүүхэд автомашин жолоодож, 3 настай хүүхэд мөргөж гэмтээжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/tsagdaa.jpg

Цагдаагийн байгууллагад Баянхонгор аймагт энэ сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хүүхэд Б /15 нас/ нь Toyota Prius маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөн эхлэх үедээ бага насны хүүхэд О /3 настай/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан зам тээврийн осол бүртгэгдэн холбогдох шалгалтыг явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн,

Насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх

Бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналтгүй байлгахгүй байх

Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлнэ үү.