Ирэх пүрэв гарагаас Вьетнам руу 30 хоногийн хугацаагаар визгүй зорчино

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/грошш.jpg

Монгол Улсын иргэд ирэх пүрэв гараг буюу энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчдог болно.

Тодруулбал, БНСВУ-ын Ханой хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ сарын 7-ноос хүчин төгөлдөр болно. Ингэснээр, Монгол Улсын иргэд БНСВУ руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна. Харин тус улс руу 30-аас дээш хоногийн хугацаанд зорчих бол зохих ангиллын виз авах шаардлагатай.