Хүүхдийн мөнгө болон өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:2025/12/mongonorlogo.jpg

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн гуравдугаар сарын хуваарь гарсан байна.

ХХҮЕГ-аас мэдээлснээр, хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг гуравдугаар сарын 20-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж зэрэг таван төрлийн халамжийг энэ сарын 14, 26-нд олгох юм. Мөн эхийн алдар одонгийн мөнгийг 26-нд өгөхөөр хуваарилжээ.