Өнөөдөр Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн зарим байршилд цахилгаан хязгаарлана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/01/wgh.jpg

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь ёсоор өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүргийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана хэмээн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.

Тодруулбал Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн доорх байршлуудад өдрийн турш буюу 10:00-17:30 цаг хүртэл цахилгааны хязгаарлалт хийх юм байна.

Засварын ажлыг тухайн тоноглолын хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, зохицуулалт хийхийг тус компаниас зөвлөв.

Гуравдугаар сарын 11-нд

legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/3.3/frabti_Screen_Shot_2024-02-28_at_09_49.54_x974.jpg