Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ
00

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нийт 1639 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1338, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл байна. Тодруулбал,
Хүний биед халдах-35
Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл-89
Хулгайлах-13
Эрүүлжүүлсэн-128
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-46 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 64 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлжээ.



