Өнгөрөгч хоёрдугаар сар 1940 оноос хойш тохиолдсон 26 дахь хүйтэн сар болжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/328946377_1629447897516200_1494954535570115187_n.jpg

Өнгөрөгч II сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -4.9°С, олон жилийн дунджаас 2.8°С-аар тус тус хүйтэн байлаа. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 26 дахь хүйтэн сар юм.

Сарын дундаж агаарын температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн 85.3 хувь нь олон жилийн дунджаас -1.1°С –аас - 9.2°С-аар хүйтэн, 14 хувь нь дунджийн орчим, харин 0.8 хувь нь дунджаас дулаан байжээ.