Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Учрал: “И Монголиа“-д байгаа лавлагаануудыг цаасаар нэхсэн төрийн алба хаагчид хариуцлага тооцдог тухай ЗГ-ын тогтоол гарна
00

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Үүгээр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд Үндэсний мэдээллийн нэгдсэн систем болох И Монголиад байршиж буй лавлагаа мэдээллийг цаасан хэлбэрээр иргэн, ААН-ээс давхар шаардахгүй байх, төрийн үйлчилгээний алба хаагчдын ур чадварыг сайжруулахтай холбоотой асуудлыг хөндлөө.
Тодруулбал, маргааш болох ЗГ-ын ээлжит хуралдаанаар "И Монголиа" цахим системд байршиж байгаа лавлагаа, мэдээллүүдийг давхар цаасан хэлбэрээр шаардахгүй байх, шаардсан тохиолдолд тухайн төрийн алба хаагчид хариуцлага тооцдог болох агуулга бүхий тогтоолын төслийг батлах аж.



