МАН-ын Бага хурал 18:00 цагт хуралдаж, Я.Содбаатарыг МАН-ын генсекээр жинхэлнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Sodbaatar/277184857_972206137000764_3588719685196519008_n.jpg

МАН-ын Бага хурал өнөөдөр буюу 2024.07.05-ны өдрийн 18:00 цагт хуралдахаар боллоо. Бага хурлаар МАН-ын ЕНБД-аар ЕТГ-ын дарга асан Я.Содбаатарыг жинхлэх аж.

Тодруулбал, МАН-ын генсекээр 2016 оноос хойш УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан ажиллаж байсан бол саяхан түүнийг УИХ-ын даргад томилсон билээ. Тэгвэл түүний оронд МАН-ын генсекээр ЕТГ-ын дарга асан Я.Содбаатар үргэлжлүүлэхээр болж байна.