Боловсрол, шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:bolovsrol shinjleh uhaanii baingin horoo 2024/449775455_1036165391202929_7756065976122216803_n copy.jpg

Шинээр байгуулагдсан УИХ-д анх удаа Боловсрол, шинжлэх ухааны салбарыг дэмжих лобби бүлэг байгуулах санаачилга гаргаж, аль нэг нам, эвсэл харгалзалгүй УИХ-ын гишүүдийн лобби бүлэг өнөөдөр байгуулагдлаа.

Лобби бүлэг байгуулах тухай саналыг БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Ж.Баярмаа, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Д.Рэгдэл, Б.Тулга, Ч.Ундрам, Б.Хэрлэн, Н.Батсүмбэрэл, О.Саранчулуун, Д.Ганмаа, Д.Бум-Очир, П.Батчимэг,, А.Ундраа нарт тавьж, анхны уулзлалтаа төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд хийсэн байна.

Энэ тухай БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Боловсрол, шинжлэх ухааны салбарт улстөржилтөөс илүү нэгдсэн зөв бодлого хэрэгтэй. Манай лобби бүлгийн гишүүд бүгд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс багтсанд талархаж байна. Боловсрол, шинжлэх ухаанаа сонсдог, анхаардаг улс зөв бодлогоор хөгждөг" гэлээ.