ЧУУЛГАН: МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ганцаараа татгалзсан САНАЛ өглөө

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:lodoisambuu gishuun/1O8A0193 copy.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, хуралдаанд 104 гишүүн оролцсоноос 103 нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ганцаараа татгалзсан санал өгсөн юм.