Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа
00

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа.
Энэ онд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй юм.
Элчин сайд Хельмут Кулитц Монгол Улс, ХБНГУ-ын хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж буйг онцлоод шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй Монгол Улсын парламент, Бундестаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Талууд 2 улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч дэмжин ажиллахаа илэрхийллээ.



