МАН, АН, ХҮН нам орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ өнөөдөр тодруулж, СЕХ-нд нэрсээ хүргүүлнэ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
70
legacy:намын дарга нарын/нийслэл МАН АН ХҮН.jfif

Улс төрийн намууд өнөөдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд нэрсээ хүргүүлнэ.

Тодруулбал, ирэх 10 дугаар сарын 11-нд болох орон нутгийн сонгуулийн гол өрсөлдөөн УИХ-д суудалтай МАН, ХҮН, АН-ын дунд өрнөхөөр бөгөөд ялангуяа намуудын нийслэлийн өрсөлдөөн чангарч, хотыг хэн нь засаглах вэ гэсэн асуулт олны анхаарлын төвд байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар, нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа, нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт нар энэ удаагийн сонгуульд багаа авч орно.Тэд өнөөдөр орой нийслэлийн ИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчээ тодруулах юм.

Өнгөрсөн хугацаанд хотыг засагласан МАН энэ удаагийн мөрийн хөтөлбөрөө "20 минутыг хот" концепцыг түшиглэн боловсруулж буй бол ХҮН нам, Ардчилсан намын хувьд эрчим хүч, дэд бүтэцэд суурилсан хүн төвтэй хотын шийдлээр өрсөлдөхөө илэрхийлж буй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар намууд өнөөдөр орой 17:00 цагаас эхлэн нэр дэвшигчдээ тодруулах хурлаа зарлажээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочид

    ХҮН-аас Эрүүл мэндийн салбарт ИТХ-д хүн сонгосны хэрэггүй юм. Эмний үнэ нэмэгдэж ядуу байх болно.

  • Z
    Zochin

    Ene 45 dotroos buu songo oor hubi hun bolovsroltoi hun songo ene 45 aas songovol dahin yaduu zuduu heveerer

  • И
    Иргэн

    МАН хотыг удаан засаглав. Түгжрэл,,утаа Хэвээрээ!Өөр сонголт хийх цаг болжээ!!!

  • З
    Зочин

    Тэнэг малнуудаа МАН -ын хулгайчдаасаа салахгүй юм уу...доромжлуулаад байвал гоё уу тээ

  • З
    Зочин

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • З
    Зочин

    Хамтарснаар нитх төлөөлөгч нарыгаа, дүүрэг, хороо, аймаг, сумын засгуудыг томилоорой. Амжилт хүсэе.

    • З
      Зочин

      битгий шоовдоорлой. Нитх бүлэгтэй гээд эхлэнэ шүү