Ү.Оюунзул: БЗД-т нэр дэвших эрхээ авлаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
70
legacy:oyunzul undesnii tsetserlegt hureelen/437914980_735225025449779_9080872633021488699_n copy.jpg

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ яг одоо тодруулаад байна.

Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших 45 хүний нэрс тодроод буй бол НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул 2020 оны ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан БЗД-т дахин нэр дэвших эрхээ баталгаажуулжээ.

Тэрбээр энэ талаар мэдээлэхдээ “Ардын охин ардын хүч” уриатайгаар үнэнбатын оюунзул миний бие 2020 онд нитх-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, сонгогчдынхоо итгэлийг хүлээн, хамгийн их санал авч, тойрогтоо үнэмлэхүй ялалт байгуулан, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, дөрвөн жил ажиллалаа.

Мөн их хотын уушги болсон, нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор мод тарьж, ногоон байгууламж бүтээдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г амжилттай удирдан ажилласан.

Би иргэдийнхээ дуу хоолой болж, хариуцлагатай, бүтээлч байж, ажлаа сайн хийх гэж үргэлж хичээсээр ирсэн.

Тийм ч учраас нийслэлийн ман-аас Баянзүрх дүүргийн 8, 9, 10, 11, 17, 19, 20, 23, 24, 28, 30, 31, 32, 33, 34, 35, 38, 39-р хороод болох зүүн бүсэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших эрхээ дахин авлаа" гэв.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    4жил цэцэрлэгт хүрээлэнгийн шорлогоос авилгал авж иргэдийг утаагаар хорлосон хүн ёстой аймаар

  • З
    Зочин

    4жил цэцэрлэгт хүрээлэнгийн шоронгоос авилгал авж иргэдийг хорлосон хүн ёстой аймаар

  • З
    Зочин

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанаас 4 тэрбумыг гусчихсан доровгор дэвшээд л ...ичихгүй юмаа. Иргэдийн татварын мөнгөнөөс гуссан л бол сонгохгүй бх хэрэгтэй.

  • О
    ОЮУНЗУЛ

    ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ЭЛДЭВ ХӨШӨӨ БАРИМАЛ ГЭХ СҮГНҮҮД ТҮЦ ГЭХ ШЭЭСНИЙ ҮҮРЭЭР ДҮҮРГЭСЭН БУЯНТАН БИЛЭЭ БИ !!!

    • O
      Oyunzul

      Harin ch arilgasan buyantan bilee bi

      • О
        Оюунзул

        Чи хэн бэ

        • O
          Oyunzul

          Oyunzul bn