Монгол Улс цахилгаан, дулааны тарифын шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвөөс олгох татаасыг бууруулахыг Дэлхийн Банк зөвлөжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 3 мин 47 сек
230
legacy:tomuu2026/NewFolder/_M1A60353.jpg

Дэлхийн Банкнаас “Монгол Улс - Уур амьсгал ба хөгжил” тайланг энэ сарын 10-нд танилцуулав.

Тайланд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий дахин нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихтэй холбоотой өвөрмөц сорилт, бэрхшээлтэй тулгараад байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвараа бэхжүүлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатайн зэрэгцээ эдийн засгийн үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүч болох нүүрснээс хамаарах хамаарлаа бууруулах шаардлагатайг дурджээ.

"Уур амьсгал ба хөгжил" тайлан (УАХТ)-д байгаль орчны асуудлыг эдийн засгийн өсөлттэй зэрэгцүүлэн тавьж, Монгол Улсын уур амьсгал болон хөгжлийн асуудалд чиглэсэн бодлого, стратегийг дэмжих цогц шинэчлэлийн арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй тусгасан байна.

Энэ талаар Дэлхийн Банкны Хятад, Монгол болон Солонгос улс хариуцсан захирал Мара К.Уорвик “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээнүүд нь хялбар байхгүй боловч хөгжлийн чухал үр өгөөжийг бий болгох боломжийг Монгол Улсад олгож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг эдийн засгийн хөгжлийн зорилтуудтай зэрэгцүүлсэн, үр дүнтэй стратегийн бодлого нь Монгол Улсыг илүү төрөлжсөн, хүртээмжтэй, тэсвэртэй хөгжилд хүрэх замналд туслах юм” гэв.

Хүйтний эрч чангарсан, хүчтэй салхи шуурга, цас мөс ихтэй зуд, үер усны аюул зэрэг байгалийн гамшигт үзэгдэл ойр ойрхон тохиолдож, улам бүр ноцтой болж байгаа нь иргэдийн амьжиргаа, улс орны хөгжлийн ахиц дэвшилд заналхийлж байна. Энэ зууны дунд үе гэхэд зуд, үерийн эрсдэл улам бүр төвөгтэй болж, цаг уурын эдгээр эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж болзошгүйг уур амьсгалын өөрчлөлтийн төсөөлөл харуулж байна.

Үүний зэрэгцээ Монгол Улс нүүрсний экспортоос хараат тул бусад улс орнууд чулуужсан түлшнээс татгалзаж, дэлхий дахинд нүүрсний эрэлт буурах үед энэ нь тус улсын эдийн засгийг эрсдэлд оруулахаар байна.

Симуляцын үр дүнгээс харахад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд хэдий магадлал багатай ч өндөр хор хохирол учруулах уур амьсгалын болон эдийн засгийн эрсдэлүүд гурван жил дараалан тохиолдвол Монгол Улсын эдийн засгийн 20 хувийг танах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, орлогыг бууруулах, илүү олон хүнийг ядуурал руу түлхэх эрсдэлтэйг сануулжээ.

Олон Улсын Санхүүгийн Корпорацын Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Ким-Си Лим “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагаа болон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ирэх 25 жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам.доллар (өнөөгийн ханшаар)-ын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай. Төсөв, бодлогын шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлэх нь эрчим хүчний шилжилтийг хийхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулахад нэн чухал юм. ОУСК нь шинэлэг арга хэрэгсэл, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын тогтвортой санхүүжилтийг дэмжих болно” хэмээв.

Тус тайланд ногоон шилжилтэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлт, 2030 он гэхэд суурь төсөөлөлтэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалтыг онцлоод, энэ нь 2010 оны түвшинтэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарал 122 хувиар өсөх дүн болохыг мөн дурджээ. Гэсэн хэдий ч Монгол Улс одоогоор нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт жагсаж буй тул хүлэмжийн хийн ялгарлыг илүүтэй бууруулах, байгальд суурилсан нүүрстөрөгч шингээгчийг барьж байгуулах, экосистем, хүн ам, эдийн засгийнхаа цочрол, гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд илүүтэй хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.

Уг тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг эдийн засгийн хөгжлийн зорилттой зэрэгцүүлсэн богино болон дунд хугацааны бодлогын цуврал арга хэмжээ авахыг зөвлөжээ. Эдгээрийн дотроос дараах арга хэмжээг ойрын хугацаанд авах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд:

Байгалийн капиталын менежментийг оновчтой болгох, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлт, урамшуулал, татварын системийг шинэчлэх, ойн менежмент, нөхөн сэргээлт хийх , хөдөө аж ахуйн ус ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх замаар хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.

Нүүрсний эрэлт буурах ирээдүйн төлөвт бэлтгэх, Монгол Улсыг дэлхийд бусад ашигт малтмал болон холбогдох үйлчилгээний ханган нийлүүлэгч орон болгоход бэлтгэх; 2040 он гэхэд нүүрстөрөгчөөс татгалзах дэлхий дахины хүчин чармайлт нь нүүрсний эрэлтийг бууруулж, энэ нь Монгол Улсын хувьд эдийн засгийн эрсдэл дагуулах ч Монголын зэс болон бусад ашигт малтмалын эрэлтийг нэмэгдүүлж, улмаар бусад боломжуудыг бий болгох магадлалтай

Цахилгаан, дулааны тарифын шинэчлэлийг хэрэгжүүлж төсвөөс олгох татаасыг бууруулах, эрчим хүчний системд учирч буй одоогийн дарамт буюу ачааллыг бууруулахын тулд эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээнд хөрөнгө оруулах, салхи, нарны эрчим хүчийг ашиглах боломжоор хангах үүднээс үүнийг эрчим хүчний хуримтлал, хадгалалтын системд нэгтгэж, сүлжээний хүчин чадал, уян хатан байдлыг сайжруулах.

Гамшгийн хариу арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлж, дахин тохируулга хийх, хөдөө орон нутагт гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нүүрстөрөгчөөс татгалзах хүчин чармайлтад илүүтэй хяналт тавьж, тайлагнахыг тайланд тэмдэглэжээ.

Эх сурвалж: Дэлхийн Банк

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАН-ынхан бүх шатны сонгуульд ялчихаад ёстой солиорч эхэлжээ. Ард түмээн та нар маш буруу сонголт хийсэн шүү. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй хохь чинь. Одоо 4 жил нусаа хамартаа наа, өмдөндөө чацага алд. Гүнбалайгийн үгээр чацага царайл мэдэв үү. Хохь чинь

  • Х
    Хувилгаан

    Иргэдийн цахилгааны төлбөр нэмэх нь зөв..бизнэсийн цахилгааны төлбөрийг олог удаа нэмсэн шүү..өнгөрсөн жил хжвь нэмсэн..маш хэцүү байгаа шүү..архи ундаа тамхи үйлдвэрлэх, зугаа цэнгэлийн бизнэсийн төлбөрийг бол нэмж болох юм..

  • I
    Irgen

    Дэлхийн банкны нэр барьж иргэдээ дарамтлагчид???

  • Я
    Ядуу иргэн

    Дэлхийн банк! Монголын эгэл жирийн ядуу ардуудын амьдралыг түй ч мэдэхгүй шүү дээ. Монголын төр гадаадын юм болгоны үгэнд ордгоо болимоор юм. Энэ тог дулааны үнийг нэмэхээр дахиад л дагаад бүх юмны үнэ ӨСНӨ. Ядуу монгол ардууд чинь яаж амьдрах болж байнаа. Тэр Төрөөс хулгай хийсэн Татвар төлөгч ардуудын мөнгийг хулгай хийсэн Төрд данстай ХУЛГАЙЧуудаасаа хулгайлсан мөнгөө буцаан авч тэр Цахилгаан Дулааныхаа алдагдлаа төлмөөр юмаа. Монгол ардууд чинь амьдрах, амьд явах ихээ хүндрэлтэй болоод байгаа шүү. Төрийн Томчуудаа.

  • Г
    ГАХАй

    ДЭЛХИЙН БАНК, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ГЭЖ-БИД ТЭДНИЙГ ТЭЖЭЭХ ЯМАР ҮЙЛЫН ҮР ВЭЭ...

  • I
    Irgen

    Дэлхийн банк тэг гээд байхын оронд Чойжилсүрэнгийн оронд тавьчихаа ч.тэр нь амар биз дээ.долларын зөрүүний алдагдалаа иргэдээр төлүүлэх гэж байгаа гэсэн биздээ.

  • Т
    төмөр

    дэлхийн банк гээд байх юм тусгаар улс байж дотоодоо шийдэх юмыг ямар дэлхийн банкнаас зээл авахгэж байгаа биш

  • Ч
    чука

    Гадаад хүн монгол улсын хэрэгт ороцохыг тэвчихгүй.

  • Э
    Эмч

    Үнэ чөлөөлөх нь маш зөв. Гэхдээ бүх зүйл гол нь үнэлэмж үнэ цэнэ нь шудрага байвал хэнд ч асуудалгүй. Цалин хөлс ч ялгаагүй юу хийсэн бүтээснээр нь байх ёстой.

  • Э
    Эмч

    Дэлхийн банк эмч нарын цалингийн талаар хэд гурван юм хэлсэн бол уу. Жишээ нь хөдөлмөрийн шудрага үнэлэмж гэх мэт.

  • O
    Orkhon

    Үхсэний чинь дэлхийн банк. Худ2 шаагаад байгаарай өлөн хулгайч нараа. Цахилгаан дулааны чинь үнэ нэмбэл гэр хороолол чинь л улам тэлж, шахмал түлш нэртэй хорны чинь утаа л ёстой жинхэнэ дэлхийн сүйрлийг түргэсгэнэ гэдгийг дэлхийн банк ойлгохгүй, та нараас л дор байв гэж кк.

  • З
    Зочин

    Дэлхийн банк үлийгээ мэддэг юм бэ? Худлаа нэр барьж хуцаад бай, Дэлхийн банк гэж хэдхэн жүүд гэр бүлийн мөнгийг угаадаг газар ш дээ, Монголоос өөр Дэлхийн банкны үг гэж хуурамч багаар далайлгадаг улс орон хаана ч байхгүй, ёстой хуцваа хулгайчууд

  • А
    Ард түмэн

    Эдийн засгийн суурь үнэ цахилгааннэмэгдэх юм бол инфляц 50% өсч ард түмний амьжиргаа 50% унана, Эрчим хүчийг тойрсон хэдхэн олигархуудын шуналаас болж улс орон даяараа дампуурах юмуу ???

  • И
    ИРГЭН

    МОНГОЛ УЛС ЗАХ ЗЭЭЛД ОРСОН БОЛ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР АЖИЛЛАЖ АМЬДРАХ ЁСТОЙ. ТЭГЭХГҮЙ БОЛ ЭНЭ НИЙГМИЙН ХАРИЛЦААНД АСАР ТЭЭГ СААД БОЛЖ БОЛОХГҮЙ.

  • З
    Зочин

    Төсөв,ТӨК үүдээс амьжиргаагаа залгуулдаг цалингийн хооронд амьдардаг нь олон боловч, зарим нь хэтэрхий олон хэтэрхий их ажил үйлчилгээ тендэр авч ,цавчаа ногоон шиг зүйл хийдэг нь хэнд ч ил тодорхой болсон .Орон тоо нь ч дэндүү ихэдсэн нь ч төсвөөс саах нэг шалтгаан болж байгааг их маН ын Данх оюун-эрдэнЭ сайн мэдэж байгаа боловч тэд энэ өмхий намгандаа шал шаахайгаа долоолгоод хэвтэж байхаа юманд тоохгүй бололтой. Учир нь эрлийз, хурлийзуудад тойрон хүрээлэлээ бэхжүүлэхийн тулд тэр долоогч нарыг ядуу тарчиг амьдруулаад, шилний цаанаас мөхөөлдөс долоолгоод, гоё сайхан үгээр хуураад, тэнэгтүүлээд явах нь өөрсдөд нь сонгуульд ялахад ашигтай байж таарна.Даан ч нөгөө цаадуул нь адгийн тэнэг ,маанаг болхоороо алгасан ташаал 10к д хууртаад ахин дахин сонгоод л. Яг л тамын эргүүлгэнд орсон мэт

  • B
    Bi

    Цахилгаан дулааны үнэ нэмэх шалтаг олдохгүй Дэлхийн банкнаас зөвлөгөө өгсөн гэж шааж байна. Өөрсдөө ямар ч толгойгүй.

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Лав л Улаанбаатарын оршин суугчидын олонхи нь саяын сонгуулиар цахилгаан, дулааны шинэчлэлийг дэмжлээ. Олон нийтийн энэ дэмжлэгт тулгуурлан энэ шинэчлэлээ зоригтой хийх нь зүйтэй.

    • З
      Зочин

      Битгий худлаа шуналт, хоноцын сэтгэлтэй эрлийзүүдийн шуналт бодлого, ашигтай байж л шунаад байх юм

  • Ж
    Жамьян.

    Мгл улс яахаараа ДБнаас зөвлөмж авдаг юм. Хуц. Арчаагүй АНын гйг бид үүрэх ёстой гэжүү.,?

  • З
    Зочин

    Энэ төсвиин нам дагасан өлөн авилгач хулгаачуудад ямарч хяналт хатуу ял байдагуу гэмээр нүүрс ждү ногоннн хуучин автобус

  • З
    Зочин

    Өлөн хулгайчууд дэлхийн банк ч гэх шиг шалтаг гаргаж байна дөө

  • И
    Иргэн

    Морь унасан толгойгүй Монгол улс!!!

  • З
    Зочин

    Ингэж улс орныг сүйрүүлж байгаа шүү. Герман зэрэг орнуудын эдийн засагт ийм төслүүдээс болж сүйрч байгаа. АНУ зэрэг орнууд хамгийн их хордуулж байгаа. Тэднийг л эхлээд өөрчил.