Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочийг 20 мянгаар торгожээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:osol/MPA PHOTO 2023-2-6324.jpg

Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны есдүгээр сарын 18-ны өдөр “Нисэхийн зам дээр доороо бүтэн эргэнэ гэдэг ... тэнэг үйлдэл, урсгал сөрж, давхих гэснээ больсон бололтой...” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч “Т”-ын “Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн” үйлдэлд энэ оны есдүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 42 дах хэсэгт заасны дагуу 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.