“PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/10/flaytime.jpg

Алтанбулагийн боомтоор улсын хилээр өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан Iphone загварын 15 ширхэг гар утсыг хураан авчээ. Уг хэрэгт Улаанбаатар Улан – Удэ хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyoto velfire маркийн автомашины жолооч “З”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

legacy:_shariljjj/baba/ahmad/462552394_1964491127328468_1807323473523453241_n.jpg

Эд мөрийн баримтаар хураан авсан гар утаснууд нь Нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан ба одоогоор гурван хохирогчийг тогтоож мэдүүлэг авчээ.

Түүнчлэн Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан номын баярын үеэр алдсан Iphone 14 pro max, “Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан зэрэг гар утаснуудыг эзэмшигчийг олж тогтоогоод байна.

Иргэдийг олон нийтийн газраар зорчих үедээ сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.