Шахмал түлшний 89 мянган тонн нөөцтэй байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/Tulsh.jpg

Тавантолгой түлш компани 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор зүүн үйлдвэрийн II, III цехтээ техникийн шинэчлэлийн ажлуудыг хийсэн байна. Ингэснээр өндөр хүчин чадалтай 5 шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар шахмал түлшийг 582 гэрээт цэгээр борлуулж байгаа бөгөөд өвлийн оргил ачааллын үед 650-670 цэгээр борлуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн 7 дүүрэгт нөөцийн 42 агуулахад 80.126 тонн, үйлдвэрийн бүсэд 8243 тонн, нийт 89.000 тонн шахмал түлш нөөцлөөд байна.