СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж 3-5 насны хоёр хүүхэд амиа алджээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2026/02/zurag1120220131T093549.7981.jpg

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр багт гэр шатаж бага насны хоёр хүүхэд өртөн амиа алджээ. Тодруулбал энэ талаарх дуудлагыг дуудлагыг 01:18 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай 1 гэр, угсарч барьсан 4 ханатай, 5 ханатай 2 гэр тус, тус шатаж байсныг ажиллан унтраасан. Уг гал түймэрт 5 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй хүүхэд өртөж амиа алджээ.

Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, болзошгүй эрсдэл, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлээрэй.