11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:2024/11/зайсан.jpg

Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100% гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Хот чиглэлийн төмөрбетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

legacy:zam zasvar/dunjingarav/зайсан 1.jpg

2024 оны 11 дүгээр сарын 01-с хуучин гүүрний хөдөлгөөний хааж шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгах ажлыг хийхээр төлөвлөжээ. Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барихаар төлөвлөэ буй. Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй. Ашиглалтын түвшин D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байгаа аж.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Нямбаатараа танайхан засаг авсан 8 жилд ганц дарханы замтай ноцолдоод одооч дуусаагүй.зайсангийн зүгээр байгаа гүүрийг нураахгүй шүү та нар их хэмжээний хулгайл хийх гэж нойр чинь хүрэхгүй байгаа биз танайхан бүгд хулгайч нар ямар ёайндаал УИХ ын орлогч дарга Аюурсайхан хулгай хийж ял эдэлж байхав дээ

  • З
    Зочин

    Ядаж дан явган хүн, дугуйн гүүр болгомоор юм. дандаа нураана, буулгана, сөнөөнө гэх юм

  • З
    Зочин

    их засвар хийчихэж болдоггүй юм уу. Бөөн хөрөнгө үрхэнэ