ЦЕГ: 15 настай “С”, “Ц” нар 14 настай “М”-ын хэвлий хэсэгт хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн хэргийг шалгаж байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:2026/01/zurag.jpg

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд “Үл таних хүмүүст хутгалуулж, гар утсаа дээрэмдүүллээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан.

Шалгалтаар 15 настай “С”, “Ц” нар нь 14 настай “М”-н хэвлий хэсэгт хутгалж, Iphone 8 маркийн гар утсыг нь дээрэмдээд Улаанбаатар хот руу таксинд сууж явсныг камерын хяналтаар олж тогтоолоо.

Ийнхүү Орхон аймгийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газартай хамтран ажиллаж 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд “С”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Хэтэрхий хүүхдийн эрх гээд байхаар нэг иймэрхүү болох биз эрх гэж өндөр ярьж байгаа бол бас хүүхдийн Хүмүүжил үүрэг гэж яригдах нь зөв байх оо буруу эрхэлсэн хүүхэд юу гэдэг билээ хүн хэл яриагаар гэж хуучны үг бий дээ одоо цагт хүүхдэд үг хэлэх ч хэлэхгүй ч хэцүү болгосон доо