Мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулдаг П.Эрхэс нарын 40 орчим иргэнийг баривчилж, 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нуугдмал хөрөнгийг илрүүлжээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 3 сек
170
legacy:_shariljjj/1/11/tsakhimzalilan.jpg

Манай улсад мөрийтэй тоглоом зохион байгуулах нь гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг нь нууц далд, зохион байгуулалттайгаар үйлдэгдэж ард иргэд, цаашлаад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.

Монголд мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж ард иргэдэд их хэмжээний хохирол учруулаад гадаад улс руу зугтсан П.Эрхэс, Х.Нямдарь нарт холбогдох хэргийг илрүүлсэн талаар эх сурвалж дурдлаа.

legacy:tsahim/b508a9c3-08af-412f-a15f-909198b0d1f8.jpg

Тухайлбал П.Эрхэс, Х.Нямдарь нар нь Pokerrrr нэртэй платформ ашиглан нэр бүхий 40 орчим иргэдтэй бүлэглэн сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, орон байраар хангах, хууль бусаар олсон орлогоороо бооцооны 1xBet ажиллуулах, өндөр үнийн дүнтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдэж байсан.

П.Эрхэсийн хамаарал бүхий нийт 40 орчим иргэдийг баривчилж, нэр бүхий иргэдийг 461-р ангид хорьсон, мөн хууль бусаар олсон орлогоор авсан байж болзошгүй 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нуугдмал хөрөнгийг илрүүлэн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн байна.

Мөн П.Эрхэс нь Топаз нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтын ард байдаг этгээдүүдтэй холбоотой болох нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон байна.

Гол зохион байгуулагчийн хувьд гадаад улс руу зугтан бүтэн 1 жил гаруй хугацаанд гадаадад мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Залуучуудыг уруу татсан ийм арга хэмжээг яаралтай тас цохих хэрэгтэй Хууль хүчний байгууллага ард иргэдээ хамгаалах ёстой биздээ Олон нийтийн сүлжээнд байгаа цахим мөрийтэй тоглоомын рекламыг хаах хэрэгтэй

  • И
    Иргэн

    Хууль бусаар олсон шуналын сэдэлтэй хөрөнгийг нь хохирогч нарт буцаан олговол таарна ш дээ.. Гурван үеэрээ үгүйрч хоосрохдоо таарсан бузар хар луйварчингуудад оногдох хууль цаазаа чангатгавал таарна

  • И
    Иргэн

    Энэ бузар луйварчингуудад өчнөөн залуучууд мөнгөө залилуулж амь амьдралаа сүйрэлд оруулж байна ш дээ.

  • З
    Зочин

    SHAATSX DYRTAI AX NART8095587

  • З
    Зочин

    Олон хүмүүсийн амь амьдралаар тоглосон,ийм араатныг барьж насаар нь хорих албадан ажил хийлгэх хэрэгтэй.

  • Б
    Би

    Ард нь асаалттай танкнууд нь бгаа дөө!!! Сүр болгож эхэлчихээд тэгээд л замхараад алга болдог Монголын хуультай шдээ!!!

  • D
    Dylmaa

    Хамаарал бүхий иргэдийг яг овог нэрээр нь гаргаж таьж өгөөч

  • B
    Bagira

    Ar tald ni dandaa tsagdaa nar bgaa tiim bolood tsahim luivariin ene togloom ustahgui yvaad l bgaa shdee hud bish shuu dee olighui tsagdaa nar irgeded eelgui tur erh ymbtand pyldagdaj bdag ni tsagdaa shdee 2 nuureer yah ve gej daraa ni henii tolgoi deer unah ve gedgiig ni 1 udur l haruulah bh

  • З
    Зочин

    Болж. Алдсан мөнгөө олж авья. 40 д сая төгрөгөөр айлын хүүхэд тоглосон бна. Банк бустай машин нь хүртэл авч мөнгөөр нь тоглуулдагн бна лэ наадуул чинь олон залуусыг амь амьдралаар нь тоглолоо. Мөнгөө олж авья новшнуудаа. Айл гэрийг ч салгалаа. Үр хүүхэд ч өнчирлөө. Мөнгө нь өг...

  • T
    Tegeed arga hemjee awch bgaa ym uu ene hed chin

    Ajilaad l bna

  • D
    Davka

    Ашгүй дээ.Мөн олон залуусын амьдралыг новш болгосон муу хөгийн новш баригдсан нь сайшаалтай.манай хууль цагдаагийнхан мундаг бна баяр хүргье....Сонсох нь маш олон залуус хамаг мөнгөө алдан өр тавьж тоглоод хэд зуун мянган төгрөг наад мууд чинь алдаж хохирсон болж таарлаа .

  • Э
    Эр хүн

    Браво!!! Тэр хөрөнгийг хурааж улсын цэцэроэг юмуу сургууль болгох хэрэгтэй ок !!!!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Тораз гэх лалрын сайтаа яагаад хаадгүй юм болдорр

  • З
    зочин

    Морины уралдаан чинь одоо "бооцоо" нэртэй боловч мөрийтэй л тоглоомын нэг хувилбар юм даа

  • А
    Амраа

    Эд нар олон залуусын амьдралыг үрэн таран хийсжн дээ! Хатуу шийтгэхийг хүсэж байна.

    • З
      Зочин

      Олон залуусын амь,амьдралаар тоглоод байна.хатуу шийтгэхийг маш их дэмжиж байна