Улаанбаатарт аравдугаар сарын 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч, 5-10 хэм дулаан байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:ulaanbaatar zurag/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

ЦУОШГ-аас ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг хүргэж байна.

Аравдугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, 20-нд нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 20-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Харин Улаанбаатар хотод өнөөдөр болон маргааш хур тунадас орно. Бусад хугацаанд орохгүй бөгөөд аравдугаар сарын 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.