Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа 18,600 гаруй аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь хаягжилтын стандарт мөрддөггүй

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 35 сек
20
legacy:niislel/2023/671628de04a7f15ad621b844.jpg

Улаанбаатар хотод 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 52 стандарт батлагдан хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүний нэг нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлага юм.

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарсан. Үүнд зөвхөн хаягжилт хамаарахгүй бөгөөд гадна орчин, тохижилт хамаарна. Тодруулбал, гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг байна.

Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.

Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.

Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.

Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.

Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.

Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.

Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.

Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.

legacy:niislel/2023/671628f004a7f15ad621b845.jpg

Уг стандартын хэрэгжилтийн талаар ХБХСГ-ын Худалдаа үйлчилгээний стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяагаас тодрууллаа.

Тэрбээр “Гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирж буй гомдлын ихэнх хувийг ойлгомжгүй буюу гадаад хэл дээр бичигдсэн хаягжилт эзэлдэг. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил дийлэнх хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн оноос нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш энэ төрлийн стандартын зөрчил нэмэгдэж буй. Бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа хэдий ч стандартын шаардлагыг хангахыг мөн адил шаардаж байгаа. Энэ хүрээнд бид нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хяналт шалгалтын газартай хамтран гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна. Тодруулбал, зөрчлийг арилгахаар эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон хаягийн шинэчлэлтийг хийж буй. Цаашид уг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.

legacy:niislel/2023/6716290004a7f15ad621b846.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Аж ахуйн нэгжүүдийг түрээсээр оруулж байгаа үндсэн компани нь тэр байгууллага иргэнтэйгээ гэрээ,хийхдээ стандартын шаардлагаа мөрдүүлэх гэрээ хийх хэрэгтэйдээ.Бас хаяг хийдэг газруудад,нь нийслэлээс стандартаа өгч яг ийм стандартаар л хий гэдэг зөвлөмж өгвөл хаягууд дороо л жигдрэнэдээ.Хариуцсан дүүргүүд хороо аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоо зөв байвал болнодоо.Ярих биш шаардаад гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгээд зөрчлийг нь,арилгуулах компанит ажил зохио

  • З
    Зочин

    Aj ahuin negjuudee yaval demjihev ard tumnee yavsl chineekeg saihan amar taivan amidruulah ve gedegt tolhoi tarhia ajilluulj demjih heregtei bolhoos ene hayag ene ter gesen jijih sajig zuileer oontogloj daramtlahaa bolivol yaasiin hoorhii ard irged amidrah gej dor burnee zutgej yavahad