Долоо хоногт 55-аас дээш цаг ажиллах нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар үхэлд хүргэж байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/10/ажил.jpg

Долоо хоногт 55 ба түүнээс дээш цаг ажиллах нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг ДЭМБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүн шинжилгээ харуулж байна.

Хэт их илүү цагаар ажилласны улмаас үүдэн 2016 онд харвалт, зүрхний ишеми өвчнөөр 745,000 мянган хүн нас барсан нь 2000 оноос хойш 29 хувиар өссөн байна.

745,000 гаруй хүн хэт илүү цагаар ажилласнаас зүрх судасны өвчнөөр нас барсны:

398,000 цус харвалтын улмаас

347,900 зүрх судасны өвчний улмаас нас барсан талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэв.