Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
АТҮТ: Орон нутгийн автобусууд өнөөдрөөс хуучин драгоноос үйлчилгээнд явна
00

Орон нутгийн автобус өнөөдрөөс эхлэн Драгон худалдааны төвөөс явж эхэлжээ. Энэ талаар АТҮТ-өөс тодруулахад, "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэж байгаа тул түр хугацаанд нүүсэн. Энэ сарын 22-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 28-ныг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсон" гэлээ.
Тодруулбал, Номин автобуудлаас эхлэлтэй
Архангай
Баян-Өлгий
Баянхонгор
Говь-Алтай
Завхан
Өвөрхангай
Увс
Ховд зэрэг аймгийн чиглэлүүд хуучин драгон буюу Драгон худалдааны төвөөс үйлчилгээнд явах юм байна.



