Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Хүн алчихсан биш замын алдааг засаж болно

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 50 сек
180
legacy:2024/10/462545948_1727208324709951_1964591922516177181_n.jpg

Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 18-нд хааж засварласан. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Албаныхан "Шөнийн цагаар зам засварлаж байхад цас орж замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн" гэх тайлбарыг өгсөн байна.

Татварын төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэж энэ. Дээрх замыг засварлахад 2.8 тэрбумыг засварласан гэх. Уг мөнгөөр хоёр ч цэцэрлэг өлхөн барьчихна.

2.8 тэрбумаар гүйцэтгэл дутуу ажил хийчхээд үүндээ гэмшсэн ч шинжгүй "Трүй рөүд" ХХК-ийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх "Бид шөнөөр ажилласан. Тэрүүхэн үедээ багахан хэмжээний түвшин алдсан асуудал байгаа. Засах шаардлагатай гэвэл дулааны улиралд засна" гэж ярьжээ.

Харин хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Инженер хүмүүс хариуцлагын алдаа гаргасан байна лээ. Гэхдээ тус компанийн инженер, техникийн ажилчид тийм аймар хүн алсан ч юм уу. Тийм хүндрэлтэй асуудал биш. Засагдаж болдог алдаа гэсэн үг" гэх тайлбарыг "Ийгл" телевизэд өгөөд зогсож байна.

Хамгийн сонирхолтой нь хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай яриандаа хариуцлагын талаар огт дурдсангүй. Түүний яриагаар бол "Хүн үхээгүй учраас шинээр тавьсан, муруй сарий зам нь ингээд байж байх ёстой. Эсвэл засчих юм байна" байна. Энэ хугацаанд төсвөөс зарлагдсан мөнгө үр ашиггүй болох нь Хотын орлогчид түй ч хамаагүй аж. Энэ овон товон, долгионтой зам дээр нь зам тээврийн осол гарч жинхэнээсээ хүний амь үрэгдэж, иргэн эд хөрөнгөөрөө хохирвол яах вэ. Алдарт "буруугүй" инженерийнх нь тайлбарласнаар бол дулааны улирал эхэлтэл нийслэлийнхэн энэ зам дээрээ холхилдоно.

Зүй нь төсвийн мөнгөөр ийм хачин юм хийсэн компани, бариулсан хоёр хоёулаа шийтгэл хүлээх байтал "Дулаархаар засчихна, Ямар хүн алсан биш" гэх үгээр ам таглаад сууж байна.

Гүйцэтгэгч байгууллага буюу "Трүй рөүд" ХХК өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлэх аж. Хэдийгээр энэ удаад Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг засварласан компани улсыг хохиролгүй болгоно гэж байгаа ч татвар төлөгчдийн мөнгөөр цаашид балгас барьж "тогломооргүй" байна.

Энэ зам бол Ногоон автобусны жижигрүүлсэн өөр нэг хулгай, хариуцлагагүй байдлын тод жишээ мөнөөё мөн. Ийм замыг хүлээж авсан, ийм зам барьсан, "Хүн үхчээгүй шүү" гээд зогсож байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    олон хүн наад замын алдаанаас чинь болж аваарт ороод хохироод бас амиа алдаж байгаа ч бий. ямар онгироо хог вэ

  • А
    Ард

    Хотын төвөө дэлхий нийт шөнө засдаг. Асфальт бетон дэвсэгчид GPS уридлагатай болоод удаж бгаа гэвэл энэ үнэмших болов уу?

  • З
    зочин

    Нийслэлийн орлогчоор 1 сар хүрэхгүй хугацаанд ажилаад утааны талаар буруу мэдэгдэл хийн огцорсон тохиолдол байдаг. УБ-чууд мартаагүй байгаа. Энэ нөхөр огцорлоо.Ямарч нэр хүндгүй боллоо

  • З
    Зочин

    Ийм л юмнууд биднийг удирдаад байна даа

  • З
    Зочин

    Eр нь яахаараа нийслэлийн хамаг том төслүүдийг хамсан Бодь Голомтын хүнийг эргээд тэр төслүүдийг хянах албан тушаалд тавиад байгаа юм. Арай л ичгүүргүй авирлаж байна шүү

  • И
    И

    Энэ хаанаас гарч ирсэн хэн бэ? Хариуцлөгагүй ажлаа хүний амьтай адилтгана гэнээ. ЗАЙЛУУЛ, ХЭН БОЛОХОО ҮҮНЭЭС ӨӨР ЯАУ ХАРУУЛАХВ!!!

  • З
    Зочин

    нямбаатараа чи энэ мөнгөнөөс нь өөрийнхө долдой нартай хамтарч хумслаагүй л юм бол наад орлогч гэсэн гөлчгийдөө хариуцлага хүлээлгэж зайлуул. хүн үхэж мэдэхээр зам бна. ер нь энэ тавиад бгаа зам чинь бүгд хулих зам л бна лээ ш дээ зайлуул юм хийж чадахгүй мэдлэг, чадваргүй хэдэн инженер нэртэй хулгайчид

  • Х
    хүннү

    Энэ орлогчийг солих шаарплагатай боллоо. Наад гөлөг чинь хэрэггүй. Нямбаатар чи энэ гөлгийг хаана төөрч явхад нь олоод ирэв? Байсан газарт нь буцаа.

  • И
    Иргэн

    Нямбаатар дарга одооноос эхлээд энэ зам засварын ажил дуусвал 10жил дахиж замд засвар орохгүй гэж хэлсэн одоо тэгэхээр засаж болохгүй юм бишүү Дарга хэлсэн шүү

  • З
    Зочин

    ПА одоо та нар биднийг барахгүй шүү гэсэн аятай ярих чинь ийм л соёлгүй мэргэжилдээ тааруу сэтгэлгүй Дуф нөхдүүд хотыг удирдах гэж яана

  • И
    Иргэн

    Энэ улсад хариуцлага ёс зүй гэж зүйл байна уу

  • M
    Megawatt Icon "Z"

    Ene yaasan Haltar Buduuleg Haranhui Novshiin melhii-hun be? Bur tas gaihchihlaa. Gazariin Haanaas iim doldoi mal tochigiig olj irdeg bnaa. Odoohon daldruulaach.

  • З
    Зочин

    нямбаатарын новшнууд ийм л бж таарна сда

  • М
    Мэдлэгээ дээшлүүл

    Төрийн алба хашиж байж үгээ зөв сонгож ярьж байна уу. Заавал хүн алвал сүртэй аймаар гэх утгатай буруу үг хэрэглэж нийгэмд ердийн юмшиг ярьж болохгүй шүү анхаараарай

  • И
    И

    500м зам 2.8 тэр бум төгрөг гэдэг бол 4-5 дахин нугалсан үнэ. Суурь, засвар байхгүй, ийм хэтэрсэн үнээр хийж байгаа болохоор алдагдал хүлээхгүй учир тоохгүй байгаа юм. Замаар мөнгө идэх аль ч намын орлогын эх үүсвэр байсан байсаар л бна. ЗХТ ийнхэн байс гээд л төсвийн аргачлал үнэлгээг шинэчлэдэг. Барилгатай харьцуулаад нэг үзээрэй. Ямарч хүндрэлгүй шахуу бүгд механизмаар хийчихлэг ажлын өртгийг хянаад үзээрэй. Даварсан хулгайчууд. Салбараараа хулгай халтуур хийхээс өөр чадалгүй. Хийсэн замууды нь хар. Хийж байгааг нь хар. Цаснаар, хасаиюх градусд...

  • З
    Зочин

    Ийм хариуцлагагүй үг хэлсэн йхээ төлөө огцор

  • З
    Зочин

    Энэ новш байна даа олон нийтийн өмч хөрөнгө татвар төлөгчийн мөнгө үргүй үрэгдэх хамаагүй л гэж хуцаж байна даа.

  • З
    Зочин

    МАНгар малнууд