Яармагийн гарцан дээр хүн мөргөж хөнөөсөн жолооч эрүүл байжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
100
legacy:2024/10/464219603_536129245715631_3339766129064696380_n.jpg

Яармагийн замд өчигдөр /2024.10.21/ 19:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарч, гарцаар гарч явсан хоёр хүнийг мөргөж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодруулахад "Тухайн жолооч эрүүл байсан. Осол болсон газар гэрлэн дохиотой байсан. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын байгууллага руу шилжүүлсний дараа мэдээлэл өгөх боломжтой. Яармагийн зам өөрөө онцлогтой буюу зам нь өргөн. Гарц бүр дээр гэрлэн дохиотой Хамгийн гол нь жолоочид зам нь өргөн учраас хурдах боломжтой гэж бодоод гэрлэн дохио зөрчиж осол гаргадаг. Ийм тохиолдол хэд, хэд бүртгэгдэж байсан" гэв.

2024 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 449 хүн нас барсан бөгөөд 112 нь явган зорчигч байжээ. Ослын улмаас 3051 хүн гэмтэж бэртсэн байна.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Юу вэ дайнтай гэгдэж буй орос украинд ч бараг ингэж олон хүн үиэгдэхгүй шахуу байгаа юум бишүү

  • З
    Зочин

    Ene manai erh barj bgaa hulgaichuud eruusuu ym oilgohgui ymaa ene ywgan hvnii gartsiig zvgeer deegvvr shiidchihed yaadag bna tvgjreliin said maid yu hiigeed bna nuguu heden ter bumaar hiisen nvhen garts yaasan baihgui ee mongolchuud nvhen garts hiij chadahguiee tegsen door bol hed heden gvvren garts hiichied gartsaar garts ywaa ywgan zorchigchidiig ingej hohrohgui tegeed degrees in chanargvi jolooch nar ih bna ene jolooch nar odoo joloo barina gej estoi mashinaach medehgvi zuwhun barjil sagsuurch hurdlahaas uur yuch medehgvi bna ylanguiya hvvhnvvd ih dvrem zurchij bna

  • З
    Зочин

    Гэрлэн дохио асч байхад шууд дайрчих гээд байдаг жолооч нар их байдаг. Ногоон гэрэл ассан л бол шууд зогсох хэрэгтэйшдээ

  • З
    Зочин

    Яармагын зам буруугүйээ. Гэрэлтүүлэг муу юум харагдахгүй бдагшүү. Камер тавиж торгохоос өөр юу бгаан хүндээ ээлтэй бхад яадаг бнаа

  • Z
    Zochin

    Bvh naxsaar n shorond suulga. uur yahiin.

  • З
    Зочин

    Гэрлэн дохиогоор гарч байсан иргэнийг эрүүл байсан жолооч дайрч алсан байна.Үнэхээр харамсалтай.Амьд явах баталгаа алга.Юу гэж ойлгоход? Замын хөдөлгөөний дүрмэнд захирагдахгүй юм бол машин барьж яахын.Автобусаар явах хэрэгтэй шт.Ийм хүмүүсийг машин барих эрхийг бүх насаар нь хорих хэрэгтэй.

  • З
    Зочин

    Зам нь өөрөө онцлогтой ч гэх шиг? Яармагийн зам буруутай болж таарахнуу. Түгжрээд мөлхөж байхдаа таарсан эргүү жолооч нарыг цаазалвал таарна.

  • З
    Зочин

    Хар хувцас өмсөөд дайруулаад үхцэн юм байлгүй тэр авгай

    • W
      Wtf

      Eej chine har huvtsas umsuud haa negtei zam garaad yavj baigaadaa oroin tsagaar...

    • Z
      Zochin

      Ami hohirogch buruutei bna gej yu bhaw. Haaz toormosoo meddeggui medrel ni hetsuu nohor l dairch dee. Amid yawah batalgaa alga