БИД аяллын визээр ирсэн гадаад иргэнийг Монгол Улсад ажил хийлгэхээр уянгалж сууна. Гэтэл БНСУ-д....

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 38 сек
310
legacy:juulchin/1776f7e6-ba0f-4c27-b351-f8139788fc98.jpg

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Ксения гэх аялагч бүсгүй аяллын зардлаа олох зорилгоор үсчин хийж байгаа тухай мэдээлэл цацагдаж, олон нийт үсээ засуулахыг уриалан уралдан түгээж уярч хайлсан өдрүүд өнгөрч байна. Угтаа бол Монгол Улсад аяллын визээр нэвтэрсэн аялагч хөдөлмөр эрхлэх боломжгүй. Гэвч илтэд хууль зөрчсөн эл үйлдлийг Монголчууд нийтээрээ дэвэргэж, улс орон даяараа уянгалан, ардын баатар аятай аяглаж байна.

Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил ч нэмэгдэж буй.

Арга ч үгүй юм. Жирийн нэг аялагч бүсгүй Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, аяллын визтэйгээ ажил хөдөлмөр эрхэлж байхад ард түмэн нь сайшаан магтаж, хууль бус үйлдлийг нь дэвэргэн өөхшүүлж сууна. Үүгээрээ манай улсад дурын жуулчин орж ирээд та бидний олдог орлогоос хомсолж, дур зоргоороо хөдөлмөр эрхлэх боломжтой гэх мессежийг нийгэмд өгч буй хэрэг.

Угтаа бол гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, хуулиар ногдуулсан ажлын байрны төлбөр төлөх, мөн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл авч зорилгодоо нийцсэн зохих ангиллын визээр орж ирэх ёстой.

Энэ бол Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цагаан дээр хараар бичигдсэн хуулийн зохицуулалт. Үүнийг хэн дуртай нь зөрчиж, уйлсан хайлсан болгоны өмнө Монголын хуулийг үнэгүйдүүлж болохгүй.

Монголчууд БНСУ руу аяллын визээр явахад виз гарах гэж чангална. БНСУ-д очоод ажил хөдөлмөр эрхлэх хориотой. Хараар ажил хийж байгаа хэд нь баривчлагдаад ирнэ. Хууль дүрэм ийм л байдаг. Гэтэл манайхан хуулиа сахиулахын оронд нийтээрээ хууль зөрчихийг дэмжиж уянгалж суугаа нь гаслантай.....

Эцэст нь, цахим орчинд цацагдсан аливаа мэдээлэлд цензуртай хандаж, уярч, уянгалж сошиалд шуурахаасаа өмнө бодож, тунгаадаг байх нь чухал байна.

Хуваалцах:310

СЭТГЭГДЭЛ (31)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Мөнх

    Солонгос гуанз ажиллуулахыг гадаадын хөрөнгө оруулалт гээд дэмжээд л байх уу? УБ энэ олон солонгосод орлого олж өгдөг газар уу?

  • З
    Зочин

    Манай монголчууд нийгэмших болоогүй гадны оронд хууль дүрмээ барина манайхан шиг мулгуу тэнэг улсууд биш

  • У
    Уянгалнаа

    Мөнгөгүй болоод үнэн байдлаа хэлээд хэдэн толгой мөлжөө л биз,явуулын хүнийг дэмжээ л биз,дэлхийн хаана ч ийм юм тохиолдоно,хулгай дээрэм хийсэн биш......туслах юмсан,даан ч би халзан..

  • T
    Taivan

    Энэ төр цагаачлалын алба гаалийг яах уу? Зайлуулаад өөр Олигтой юм тавих уу

  • E
    Ene solongosuud bizdaa

    Ene sokongischuud bizdaa buur daam shaajee..minii medehin neg solongos hijeel nasnii bizdaa manai bairand mi medehin 10 jil bolloo..vizee yaj sunguuldagin mongol hvn shigl aashilj bna..buur biznes hiigeel jargarsan hoolnii gazar ajiluulaadl zuragtaar oirigoo reklamduulaad yu bolood bnaa.gad irgen hariyatin gazrin lalaruudaa hahuul awaal viza uguul te hezee bolikh ym be

  • У
    УНШИГЧ

    Хууль сахиулагчид жилийн дараа дуугарвал их юм.

  • E
    Enkhee

    Yag vnen manai Mongolchuud iim l Teneg tegeh vv chort

  • Z
    Zochin

    Ajillah erhiig yamar ch chiregdelgui ugdug baih heregtei mongol uls unuudur ajillah huchin buh salbartaa dutagdaltai bgaa ajillaj bgaa gadaadiin irgesiig gaduurhagui bh chuhal

    • Т
      Тэнэгтээд байгаарай манай хүн маш цөөхөн тул болох

      Манай хүн ам их цөөхөн тул болохгүй

    • З
      Зочин

      Pee bas l ergvv sedgedeg gehed goe bnshd joohon tenegee nuuldaa gadniihan gj hamag ymaa delgej uguud altsaij hevteed bai l geed bgan bnshd te mongol uls ydaj 30 say huntei tusgaar tognol ni batalgaatai bol yaay gehev er ni yduu oron tusmaa huuli bol huuli bh estoi shvv

  • М
    Монгол улсын иргэн

    Тамгагүй төрийн бодит үзэгдэл болжээ. Энэ Монгол улс. Хууль хаана оршин вэ?

  • Z
    zochin

    erchvvd ni ch gesen adilhan. gehdee end bvh er ,em hvmvvsiiig heleegvi shvv.

  • Z
    zochin

    er ni momgolchuud. uursduu hen be gedegee meddeggvi ems ohidiig chin hujaa solongos buzarlaad baigaa bish uursduu 5 tugrugnii tuluu biye vneleed baigaa sh dee erchvv

  • Х
    Хувилгаан

    Ажил хийж байгаа нь муу биш шүү...түр ажиллаад буцна л биз..улс даяараа ажиллар хүчний хомсдолд орсоныг мэдээгүй яваа новшийн шаарууд олон юм улих хэрэггуй шүү..

  • З
    Зочин

    Бидний сэтгэлгээ нэг биш ээ. Гадны улсад ажилгүй явахад нутгийн хүмүүс ажил гарган дэмждэг юм билээ.

  • З
    Зочин

    Аялалын визээр ажил хийж байгаа хятадуудаа анхаарч хууль дүрмээ мэдрүүлээ.Ганц үсчин эмэгтэйд боломж гараал биз яадаг юм.Манайд олигтой үсчин бараг л бдаггүй нөхцөлд яадаг юм

  • З
    Зочин

    Солонгос гэснээс; Хойт Солонгос Украин дахь дайнд Оросын талд оролцуулахаар явуулж байгаа цэргийнхээ ар гэрийнхнийг нийтээс тусгаарлан хязгаарлах шийдвэр гаргасан мэдээ байна. Хойт Солонгос одоогоор 3000 цэргээ Оросод ирүүлээд байгаа гэнэ. 12 сар гэхэд 10-12 мянган цэрэг ирүүлэх аж. Оросын тал Хойт Солонгосд цэрэг болгоны төлөө сард 2000 доллар төлөх юм гэнэ. Хойт Солонгосд дундаж цалин 1-3 доллар байдагтай харьцуулахад их мөнгө юм. Даанч энэ мөнгө өнөөх цэргийн ар гэрт очихгүй, улс нь авах юм байна. Авснаасаа чухам хэдүй хэр юм өгөхөө улс мэднэ гэнэ. Тэднийг сургаж байгаа орос офицерууд хэлэхдээ: Эд нарыг орчин үеийн байлдаанд сайн сургахгүй бол асар их хохирол амсах болно гэлцэж буй юм байх. Ингээд Украин дахь дайн гурван улс оролцсон Европ-Азийн дайн болж өргөжих төлөвтэй болж буй бололтой.

  • З
    Зочин.

    Ккк. Солонгост жуулчны визээр очсон монголчууд бүгд ажил хийж бгааштээ.өөрсдөө ийм юм хийж бж гадныхныг ямар их шүүмжилж бна.монголд ажил хийх хүн байхгүй бна. Ичээсээ

  • З
    Зочин

    Харин нэг зүйл байна . Хятад хүмүүс хаа ч явсан бүтээгдэхүүний зураг авч яваад байдаг . Тэгээд сарын дараа нь хужаа нэртэй бараа үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг дуурайгаад хийгээд ирсэн байдаг . Үндэснийхээ зүйлийг хадгалах хэрэгтэй юм шиг.

  • З
    Зочин

    Уучлаарай. Миний бодол . Хаана аль улсад явсан гадаадын иргэд байдаг. Харин ялгаатай тал нь гэвэл. Тухай улс өөрсдөө үндэсний хэв соёлоо ер алдахгүй.байж өөрсдийн улсын иргэд нь ажил амьдралын хувьд илүү давуу эрх эдэлдэг шиг санагдсан. Гэхдээ хүн чанар хувьд яг адилхан тухайн улсын хуулийн дагаж мөрддөг. Манай улсын хувьд гадны иргэн орж ирж ажиллаж байгаа газар бүр гадаадын харъяатын албыг нээж тухай хүмүүсийг Монгол улсын хуулийн дагуу татвар төлөөсийг нь төлүүлж визийг хууль дүрмийн дагуу шударгаар өгч хянаж байх хэрэгтэй юм шиг Мөн тухайн хүмүүсийг хаана юу хийж байгааг нь хянаж ажлмаар. Бусад улсад ийм л байдаг. Бид тухай улсдаа амьдарч байхдаа муу зүйл хийхгүй зөв шударга байвал сэтгэл амар амьдардаг байгаа

  • П
    Пиздаа

    энэ хятадуудаа гаргаачээ.живлээ

  • З
    Зочин

    шууд бариад нутагшуулах буцаах хэрэгтэй

  • З
    Зочин

    Энд тэндгүй ажил хийж байгаа хужаа нар аялалын визээр орж ирээд ажиллаад байгаа бүүр хэдэн мянгаараа. Энэ нь дээр яагаад уянгалахгүй байна.

  • Х
    Хулгайч монгол

    Ах орос юм чинь хамаагүй хайрт ах путин яаж ч мэднэ шүү тиймээ хайрт ах оросчингуудаа

    • З
      Зочин

      Хуцмала

  • З
    Зочин

    Аялалын визээр орж ирээд ажил хийх нь юү биш! Төрд шургагчидад мөнгө харуулвал эцэг эх үр хүүхдээ ч худалдна!

  • З
    Зочин

    Маш зөв сэдэв хөндсөн бна

  • З
    Зочин

    Хятад эмч бөйна зөвшөөхөлгүй эмчилгээ хийгээд л байх юм

  • С
    С

    Хил дрээс олноороо буцаж бхад тоохгүй бж.визтэй бол шууд оруулдаг болмоор..манайд тэд згрл ордогшд

  • З
    Зочин

    Солонгосчууд Монголд Хаан шиг Эмс охид ийг бузарлаж Эрчүүдийг нь зодож цалин мөнгийн өгөхгүй өчинөөн асуудал үүсгээд байхад зүгээр байлгаад байгаа мөртлөө Солонгост ажиллаж байгаа Монголчуудийн үнэн дээ Хөөж тууж элдэвээр дарамталж байгаа нь Гадаадад байгаа Иргэнийхээ төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа ийм адгийн Төр Засагтай байгаад яаах юм. Монголд ирэж байгаа Гадны иргэн тэр дундаа Хятад Солонгосчууд ийг элэг нэг Монголчуудийн минь Хяхан гадуурхаж байгаа тай нь адилхан арга хэмжээ авах хэрэгтэй байна аа..

  • З
    Зочин

    mongluud huuli durem gej u baidgiig medehgui, cusand ch tiim gen baihgui, hagas zerleguud shde. teriigee l huleen zuvshuurch chadahgui l bolhoos bish.