Завхан аймагт гарсан ой, хээрийн гурван түймрийг бүрэн унтраалаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/zavhand.png

Завхан аймгийн нутаг дэвсгэрт гарсан дараах ой, хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар энэ сарын 13-нд гарсан ойн гал түймрийг өчигдөр /2025.08.16/ 16:40 цагт, Баянхайрхан сумын Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар энэ сарын 09-нд гарсан ой, хээрийн гал түймрийг 20:00 цагт, Сонгино сумын Шар нуруу багийн ''Цагаан дөрөлж'' гэдэг газар өчигдөр гарсан ой, хээрийн гал түймрийг 21:01 цагт тус тус бүрэн унтраасан байна.