“MGL 3x3 Pro League”-ийн эхний шат өндөрлөлөө

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/50c251a4b051448bb2d8ef8beb07bf2c.jpg

“MGL 3x3 Pro League”-ийн эхний шатны тоглолтууд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт өнөөдөр /2025.09.04/ боллоо. Энэхүү тэмцээнд ялсан баг "FIBA 3x3 Dongguan Challenger" тэмцээнд орох эрхийн эзэн болох юм. Тус тэмцээнд нийт 24 баг оролцсоноос шилдэг 8 баг шалгарч үлдээд байгаа юм.

Үлдсэн 8 багийн тухайд,

Zavkhan saincore болон Kharkhorum Mongolians

Selenge Bodons болон Darkhan BCH Knights

Bayantsagaan BCH Knights болон Bayankhairkhan MIG

Erdenet Miners болон Khan-uul SG Apes гэсэн оноолтоор таарчээ.

Хасагдах шатны тоглолтууд маргааш өглөө 10:00 цагаас эхэлнэ.

Э.Ариунтөгс