“Дашваанжил“ ХХК-ийн Ерөнхий захирал Н.Баатаржав таалал төгсжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 21 сек
450
legacy:2025/11/577213857_1177981741188115_4499518686929975961_n.jpg

“Дашваанжил групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Намсрайн Баатаржав 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зуурдаар таалал төгсжээ. Энэ үйл явдалтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас эмгэнэл илэрхийлжээ. ЭМГЭНЭЛД:

"Бидний анд нөхөр, хамтран зүтгэгч, хийн түлшний анхдагч “Дашваанжил групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Намсрайн Баатаржав 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрбээр 1962 оны 09 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод Төр, нийгмийн зүтгэлтэн Намсрайн 3 дахь хүү болон мэндэлж, 1970-1980 онд Ховд аймгийн Булган сумын арван жилийн дунд сургуулийг дүүргэж, 1980-1986 онд ОХУ-ын Волгаград хотын Политехникийн дээд сургуулийг Автомашины зохион бүтээгч инженер мэргэжлээр төгссөн.

Н.Баатаржав 1986-1988 онд Дорнод аймгийн Геологийн экспедицэд Засварын механикаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1988-1992 онд Шарын голын уурхайд Инженер-механикаар ажиллаж байгаад 1992 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Дашваанжил” ХЭАА нэртэйгээр “Дашваанжил групп” ХХК-ийг анх үүсгэн байгуулж, өдгөө 600 гаруй ажиллагсадтай, улсын хэмжээнд 75 салбар нэгжтэй, хийн түлшний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон үндэсний компанийг бий болгосон Монгол Улсын бизнесийн салбарын шилдэг удирдагч байлаа.

Н.Баатаржавын санаачлагаар “Дашваанжил групп” ХХК нь 2001 онд төмөр замын воганцистернээр хийг нэг дор хүлээж авах, хадгалах, баллон цэнэглэх МУ-ын анхны хий цэнэглэх станцыг ашиглалтад оруулж, хийн түлшийг дуудлагаар хэрэглэгчдэд хүргэх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үйлчилгээг нэвтрүүлж, 2004 онд автомашиныг хийн түлшээр цэнэглэх ажлыг эхлүүлсэн байдаг.

Улмаар 2008 оноос хийгээр ажилладаг бие даасан халаалтын зуухыг хэрэглээнд нэвтрүүлж, 2010 онд ОХУ-ын “Теплацентраль” компаниар Монгол гэрт зориулсан хийн халаалтын зуухыг үйлдвэрлүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн төдийгүй 2011 оноос Улсын хэмжээнд хийн хангамжийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж, өнөөгийн байдлаар 21 аймаг, орон нутагт байрлах хийн хангамжийн сүлжээгээр дамжуулан, хэрэглэгч, ард иргэдэд үйлчилгээ үзүүлж, хийн хэрэглээ дадлыг бий болгоход чухал хувь нэмэр оруулсан болно.

Түүнчлэн 2013 онд автомашин болон төрөл бүрийн хийн баллоныг хийгээр цэнэглэх далд савтай анхны суурин станц, “Хийн баллон баталгаажуулах лабротори”, ажиллагсад болон иргэд, хэрэглэгчдийг сургах анхны “Gas education“ сургалт, дадлагын төв, 2016 онд 220 граммаар савласан нэг удаагийн ахуйн хэрэглээний изобутан хийн дотоодын үйлдвэр, барилга байгууламж, хотхоныг хийн түлшээр халаах ажлыг ажил хэрэг болгосон зэрэг Монгол Улсын хийн түлшний салбарын хөгжилд зориулсан түүний амьдралын 33 жилийн түүхэн хугацааны хөдөлмөр зүтгэл, хувь нэмэр, үйл хэргийг тоочоод барагдахгүй юм.

Түүний санаачилж, хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт бүрийн цаана нь анхдагч, шинийг санаачлагч, тэргүүлэгч гэсэн алдар нэр үргэлж дагалдаж алсын хараатай, мэргэн ухаантай, энгийн хирнээ нөхөрсөг, бусдад туслагч, тууштай, уйгагүй хөдөлмөрөөр үлгэрлэн манлайлагч, хүнлэг энэрэнгүй, эвийг эрхэмлэгч, шударга зарчимч, өв соёлыг дээдлэгч, эх оронч, шилдэг удирдагчийн чанарууд түүнээс үргэлж мэдрэгддэг байлаа.

Тэрбээр “Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо”-ны Монгол Улс дахь элч төлөөлөгч, “Монголын хийн түлшний холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монгол төрийн тулганы эх загварыг зохион бүтээгч, жил бүрийн Улсын Их баяр наадмаар “Төрийн тулга”-ыг бадамлан асаах үйл хэргийн эзэн төдийгүй хурц оновчтой үг, алсын хараа, оюунлаг, эрүүл амьдралын хэвшил, сахилга бат, цуцалтгүй хөдөлмөрийн манлайлал, хүний журам, түмний ёсыг дээдэлж, эвтэй найртай, нэгэндээ түшигтэй явахыг үлгэрлэдэг олны талархал, хүндлэлийг хүлээсэн аав, ээжийн хайртай хүү, хань, халамжит аав, ах, дүү, эрхэм дотнын нөхөр, сурган хүмүүжүүлэгч, хамтран зүтгэгч нь байсан юм.

Н.Баатаржавын эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж 2005 онд Газрын тосны тэргүүний ажилтан, 2012 онд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дээд шагнал “Хий морь” хүндэтгэлийн одон, ОХУ-ын “Манай мянганыхан” Фондын мянганы шилдэг хүнээр шалгаруулж, хүндэт одон, 2014 онд Уул уурхайн яамны “Хүндэт жуух” бичиг, 2015 онд Алтан гадас одон, 2020 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг тус тус хүртээжээ.

Таны эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд оршиж, Монгол Улсын хийн түлшний салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг үеийн үед хүндэтгэн дурсах болно" гэжээ.

Хуваалцах:450

СЭТГЭГДЭЛ (45)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    О

    Тэнэг жолооч өвгөнөөс болж их стресс авсан бх да тэрнээс болж хэрэгтэн болсон Ум ма ни бад ми хум

  • О
    О

    Мундаг хөдөлмөрч хүн байжээ Ум ма ни бад ми хум Хө

  • Ч
    Чүндэр

    Ум ма ни бад мэ хум ажилсаг шударга ажилч хичээнгүй сайн удирдагч шүү

  • З
    Зочин

    Ум ма ни бад мэ хум.

  • З
    Зочин

    Ум ма ни бад мэ хум.

  • З
    Зочин

    Тэр Элбэгдоржийн хулгайчаас л болсон асуудал

  • З
    Зочин

    ийм бүдүүлэг байж болохгүй

  • З
    Зочин

    Чи өөрөө удахгүй

  • З
    Зочин

    Мал аж ахуй юмдаа чи

  • Б
    Баажаа

    Ум ма ни бад мэ хум

  • Z
    Zochin

    Чамд салаавч

  • Z
    Zochin

    Эргүү мал шүү чи

  • Z
    Zochin

    Хуцдаг муу гөлөг вэ чи олдвол чамайг

  • З
    Зочин

    6 хүний амь нас олон арван айлын аж амьдралыг сүйтгэсэн ялнаасаа мултарлаадаа компанийг нь яллаждээ одоо

  • Т
    Туяа

    Харамсалтай Ум ма ни бад мэ хум

  • Б
    Болд

    Харамсалтай хэрэг. Залуу хийж бүтээр насны хүн нас барсан байна. Сэтгүүлч нэртэй хүмүүсийн үсэг бичгийн чадвар үнэхээр дорой. Таалал төгссөн гэдэг нь хутагт хувилгаан том лам, их ноён том хүний хойно хэрэглэгдэнэ шүү. Ном уншихгүй болсны үр дүн юмдаа. Найруулга үгний утгийг интернэтээс бусдын бичвэрээс олж байгаагийн л шинж

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    УТТ-ны гишүүн Ц.Намсрайн хүү гэж ойлгов, зөв үү

  • Х
    Хүн

    Юун Элбэгдорж вэ. Болиоч

  • Т
    Танил

    Харамсмаар юм. Их юм хийж бүтээх насан дээрээ ингэх ч гэж дээ. Хөдөлмөрч хүн дээ. Ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум маани бад ми хум

  • А
    Ард

    Мундаг л хүн бжээ. Хэрвээ газны хэрэг үүсээгүй бол энэ хүн үхэхгүй л бх бсан бх. Сэтгэл санаагаар унаснаас л болж хүн сулардаг шүү дээ.

  • З
    Зочин

    Мундаг инженер байжээ. "Элбэгдоржийн хүү гэх тэр новшийн гай" л энэ хүнийг с

  • Э
    эб

    Дүнжингаравын хэрэг тэгээд яахын жолоочид үүрүүлэхиймүү

  • E
    eb

    Дүнжингаравын хэрэг тэгээд хаагдхиймуу кк

  • E
    Erxemee

    МУ-ын хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зортуосан эрхэм хүмүшн байжээ. Сайныг нь түүчих хорвоо юм даа... Харамсаж байна. Ум ма ни бад мэ хум. Сайн төрөлдөө саадгүй хүрэх болтугай🙏🙏🙏

  • З
    Зочин

    Ёстой хөдөлмөрч бүтээлч мэдлэгтэй эгэл даруухан хүн байжээ.Манай монголчууд хэтэрхий атаархуу муухай зантай., хүнийг дэгнэж цэгнэж мэдэхгүй буруу тийшээ хазайвал хазайсан талруу л хуйлраад лбна..Хэн сайн хөдөлмөрлөнө тэр хүн л сайн явна шүү дээ.Нэг сайхан од явчихлаа.Ум ма ни бад ми хум

  • Н
    Новш

    Олон айлыг хохироогоод үхлээ шүү .

  • З
    Зочин

    хэрэг энэ хүнлүү чихэгдээд, хэрэг будаа

  • З
    Зочин

    Нам,төриин албан тушаалыг ашиглан хулгай хулгай хиигчдиин хажууд жинхэнэ өөриинхөө хичээл зүтгэлээр амьдарч байжээ.Гай гэдэг хэлж ирдэггүй хиисч ирдэг болохоор хэцүү ч юм даа. Ум маании бадмэ хум.Ум маании бадмэ хум.Ум маании бадмэ хум.

  • З
    Зочин

    Ум мани бадмэ хум

  • И
    Иргэн

    Ум ма ни бад мэ хум Ум ма ни бад мэ хум Ум ма ни бад мэ хум

  • Б
    Багшир

    Гүн эмгэнэл илэрхийлье. Монголын хөдөлмөрч бүтээлч иргэдийн нэг яалт ч үгүй мөн билээ.

  • З
    Зочин

    Түй чёрт салга өвгөн олон хүн үхүүллээ яасан их дагуултай пиздаа вэ тэр өвгөн өөрөө амиа хорлохгүй бол олон хүн дагуулж өөрөө эрлэгт очихдоо яанаа

  • З
    Зочин

    Нэг эргүү жолоочоос болж Монголын маань нэгэн эрхэм хүн өөд болж ээ.

  • Б
    Батдорж

    Гэрийнхээ газанд хордож өнгөрсөн юм билээ хөөрхий. Санамсар болгоомж гэдэг хамгаас чухал шүү.

  • З
    Зочин

    207 р байрны болон бусад хохирогчдын нэхэл хатуу байна, гаргах ёстойгоо гаргах хэрэгтэй байдаг юм даа!!!

  • З
    Зочин

    Элбэгдоржийн хүүгийн өмнөөс хариуцлага хүлээчихэв үү !

  • З
    Зочин

    207-р байр нэхэл хатуутай байна даа.

  • З
    Зочин

    Монголдоо асар үнэтэй хувь нэмэр оруулсан ямарч байсан хулгайгаар төрд гарсан нөхдөөс хувь илүү инженер бүтээн байгуулагч байж даанч харамсалтай явдал болжээ

  • З
    Зочин

    ум ма нэ бад мэ хум..

  • Z
    Zochin

    Um maani bad mi chum !

  • З
    Зочин

    Маш харамсалтай...

  • З
    Зочин

    AL SEKSDEED .809.55877BOOW XXN

  • З
    Зочин

    ANUSDI809.55877BOOB XXN

  • У
    УМ МА НИ БАД МЭ ХУМ

    УМ МА НИ БАД МЭ ХУМ