Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нарын томилгоог өнөөдөр чуулганаар 15:00 цагт танилцуулна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/11/588451809_831763896152163_903404990387157235_n.jpg

УИХ-ын чуулган өнөөдөр ээлжит бусаар 15.00 цагт хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар Ж.Энхбаярыг ЭЗХ-ийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг ХХААХҮ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэх юм.

Эргэн сануулахад, УИХ-ын даргаар Н.Учралыг томилсонтой холбоотойгоор ЭЗХ-ийн сайдад одоогийн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг томилох саналыг өчигдөр хуралдсан МАН-ын бүлэг дэмжсэн юм. Улмаар Ж.Энхбаярын оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилохоор танилцуулж дэмжсэн байдаг.